Quotes by TradingView

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД БУЯНЫ БАЙГУУЛЛАГА БИШ

Б.Эрмүүн  GoGo.mn

Эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клуб 2018 оны эхний хэлэлцүүлгээ Шатахууны үнэ ханш эдийн засагт үзүүлэх үр нөлөө сэдвээр эхэллээ.

13:11 өнөөдөр

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу шатахуун импортлогчид нэг ам.долларыг 1470 төгрөгөөр тооцон Монгол банкнаас нийт 3 тэрбум төгрөгийн зээл авсан юм.

УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат

Зээл авсан компаниуд зээлээ бүгдийг нь хугацаанд нь эргүүлэн төлсөн гэдгийг Ч.Чулуунбат дарга онцлов.

Гэвч Монголбанкны 3 тэрбум төгрөгийн алдагдал дунд газрын тосны бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр багагүй хувь эзэлсэн гэдгийг Б.Лхагважав дарга хэлсэн юм. Мөн тэрбээр ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу эрх баригчид онцгой албан татвараа нэмэх эрхгүй болсны горыг бид өнөөдөр амсаж байна гэв.

Тус сангийн дараагийн ажлын хэсэг энэ сарын 25-нд ирнэ. Энэ үеэр Сангийн сайд Онцгой албан татварыг дахин нэмэх эрх авах хүсэлтээ илэрхийлэх юм байна.

12:43 өнөөдөр

Шатахуун импортлогчид үнээ нэмнэ гэхэд нь төр эргүүлээд тухайн компаниудыг тусгай зөвшөөрлөөр нь барьцаалж байгаа нь ч буруу юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав

Иймд үнийг чөлөөтэй буюу зах зээлийн жамаар нь зохицуулах ёстой гэсэн байр суурийг МҮХАҮТ үзэж байна.

Үүний тулд компаниудын тоог буюу тоглогчийн тоог өсгөх хэрэгтэй гэнэ.

Манай улс нийт газрын тосныхоо 90 хувийг ОХУ-аас ам.доллараар худалдан авдаг. Энд авчраад төгрөгөөр борлуулдаг тул шатахуун импортлогчид алдагдал хүлээж байгаа аж.

11:40 өнөөдөр

Эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клуб 2018 оны эхний хэлэлцүүлгээ Шатахууны үнэ ханш эдийн засагт үзүүлэх үр нөлөө сэдвээр эхэллээ.

Уг хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав оролцож байна.

Жижиглэн хэрэглэгчид хомсдолтой нүүр тулсан бол уул уурхайн компаниуд гэх мэт томоохон ААН-үүд хэвийн ажиллаж байна.

Манай улсад нийт 100 ААН шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэйгээс одоо 87 ААН үйл ажиллагаа явуулж байна.

Гэвч шнэ оны дараахнаас жижиглэн худалдааны хомсдол үүсэж, зарим шатахуун түгээх станцууд борлуулалтаа хумин, засвартай хэмээн зарим станцаа хаасан. Мөн хамгийн өргөн хэрэглэдэг шатахуун болох АИ 92-ийн борлуулалт буурсан юм. Иймд шатахууны хангамж хэд хоногийн нөөцтэй байгаа, үнэ өсвөл ямар хэмжээтэй өсөх, өсөх бодит үндэслэл бий юу зэрэгт хариулт авахаар хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат: 2016 оны наймдугаар сард Засгийн газрын тогтоолоор Шатахууны үнийг зохицуулах зөвлөлийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой (нийт 9 гишүүнтэй) байгуулсан. Бид нийт 8 удаа хуралдсан. Энэ зөвлөл хуралдаад зөвлөмж гаргадаг.

МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав: Хэрэглэгчдийн хэрэглээг танах замаар ААН-үүд эрх баригчдад нөлөөлөхөөр оролдож байгаа нь буруу. Учир нь уул уурхайн компаниуд шатахууны хомсдолтой нүүр тулаагүй байна. Тэд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Эх сурвалж:gogo.mn