Quotes by TradingView

МУИС ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЛАЗЕРЫН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ-ТОЙ БОЛЛОО

Б.Эрмүүн  GoGo.mn

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д түшиглэн гурван тэрбум орчим төгрөгийн өртөгтэй орчин үеийн Лазерын судалгааны лаборатори байгуулжээ.

Энэхүү лабораторийн нээлт өнөөдөр 14.00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болох юм.

Нээлтийн үеэр тус лабораторид лазераар бүтээсэн биет бүтээгдэхүүнийг үзүүлэх бөгөөд лазерын машинуудын үйл ажиллагааг танилцуулна.

Тус лаборатори нь цаашид лазерын мэс засал хийх зэрэг фотоник, материал судлал, биологи, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, техник технологийн салбарт шинэ мэдлэг болон өргөн хэрэглээг бий болгох чухал ач холбогдолтой аж.

Эх сурвалж:gogo.mn