Quotes by TradingView

Б.Тамир: Шинээр бий болсон криптовалютын санд хөрөнгө оруулах үйл ажиллагаа явагдаж байна

Ард санхүүгийн нэгдлийн Хөрөнгө оруулагч үндэстэн ХК-ийн маркетингийн захирал Б.Тамиртай энэ сарын 19-ны өдөр Ард санхүүгийн нэгдлийн 2017 оны тайлангаа танилцуулсны дараа амжилтын талаар товч ярилцлаа.

Ард санхүүгийн нэгдэл хувьцаа эзэмшигч, харилцагч компаниудын төлөөлөлтэй уулзаж, өнгөрсөн жилийн тайлангаа танилцууллаа. Энэхүү танилцуулгын онцлог болон амжилтаас хэлнэ үү?

-Ард санхүүгийн нэгдэл болон ер нь хувьцаат компаниуд шинэ он гараад жилийнхээ тайланг дөрвөн сардаа багтааж, харилцагч компаниуд болон хувьцаа эзэмшигч нартаа тайлагнах үүрэгтэй байдаг.

Өнгөрсөн үйл ажиллагаанаас ихэнх компаниудыг судалж, хараад байхад цагийг нь тулгаж тайлангийн танилцуулга хийдэг. Харин  бид энэ жишгийг эвдэж өнгөрсөн жил анх удаа нэг сардаа багтааж, урьдчилсан тайлангаа дэвшилтэт технологийг ашиглан, олон нийтэд фээсбүүкээр түгээж байсан.

Энэ жилийн хувьд бид энэ үйл ажиллагааг бүр их сайжруулж, Монголын Үндэсний телевиз , www.ikon.mn сайт болон фээсбүүк хуудсаар дамжуулан мэргэжлийн өндөр түвшний тоног төхөөрөмжийг ашиглан тайлангаа танилцууллаа.

Манай Ард санхүүгийн нэгдэл нь хөрөнгө оруулалтын чиглэлийн компани. Иймээс өнөөдрийн арга хэмжээний гол утга санаа хувьцаа ээзэмшигч нарынхаа мөнгөөр санхүүгийн болон санхүүгийн бус салбарын компаниудад хөрөнгө оруулж, компаниудын үйл ажиллагаанд нь оролцож, удирдаад, ашигтай ажиллах талаас нь ажилладаг тухайгаа тайлбарлаж, ярьсан.

Бид энэ удаагийн тайлангийн уулзалтанд охин компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн гол үзүүлэлтүүдтэй танилцсан.

-Ард санхүүгийн нэгдэл биткойн хэмээх цахим мөнгийг Монголд нэвтрүүлэхийг зорьж оны өмнө том хэмжээний чуулган зохион байгуулсан. Монголын зах зээлд цахим мөнгийг нэвтрүүлэх үйл ажиллагаа ямар түвшинд явж байна вэ?

-Крипто валюттай холбоотой бидний санаачилсан ажил тасралтгүй үргэлжилж байна. КриптоҮндэстэн чуулган оны өмнө маш амжилттай болж, 1200 гаруй хүмүүс оролцсноос хойш  монголчуудын дунд  маш их сонирхол үүссэн байгаа нь харагдсан.

Бидэнтэй олон хүмүүс ирж уулзаад, Криптовалютад яаж мөнгө оруулалх вэ, олборлолтонд  яаж хөрөнгө оруулах вэ гэж сонирхон асууж байна. Түүнчлэн зарим нь олборлох машиныг  манай Ард санхүүгийн нэгдэл буюу биднийг худалдаалдаг  гэж ойлгож, уулзсан.

Тиймээс бид оны өмнө КриптоҮндэстэн хөрөнгө оруулалтын санг байгуулсан. Энэ санд 2,8 тэрбум төгрөг цугларсан. Санд 170 орчим хүмүүс болон аж ахуйн нэгжүүд оролцсон. Одоо шинээр бий болсон криптовлютын санд хөрөнгө оруулах  үйл ажиллагаа явагдаж байна. Мөн энэ жил Криптоваюлтын тухай арга хэмжээгээ үргэлжлүүлэн хийнэ. Ийм амжилттай ажиллаж байна.

-Олон улсын төв банкууд криптовалют, биткойныг гүйлгээ, арилжаанд хэрэглэхийг одоогийн байдлаар хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин та бүхэн энэ хандлагыг ямар өнцгөөс харж байгаа вэ?

– Зөвшөөрч байгаа улс орон  байна, зөвшөөрөхгүй байгаа эрс хориглох тал руугаа хандаж байгаа жишээлбэл, Солонгос  улс байна. Нөгөө талдаа хүлээн зөвшөөрч, манайх манлайлагч улс болно хэмээн Белорусь улс  зарласан.

Харин бид анхны чуулга уулзалтаар Монгол Улс манлайлагч улс болоё гэсэн бяцхан хүсэл, найдвар тээсэн байсан. Гэтэл биднээс түрүүлж, Белорусь улс  зарлачихлаа.

Сүүлийн үеийн сонирхолтой мэдээллүүдээс хэлэхэд томоохон улс орнуудын төв банкууд ойрын ирээдүйд валютын нөөцийнхөө шахалтанд криптовалют, биткойныг оруулах  талаар хэлэлцээр, судалгаанууд яригдаж байна.

Б.Баярмаа