Quotes by TradingView

ХҮҮХДИЙН ХАВДРЫН МЭС ЗАСЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ЭНЭТХЭГТ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төвийн Хүүхдийн хавдрын мэс заслын эмч, мэргэжилтэн энэ сарын 26-нд Энэтхэг улсыг зорино. Тус төвийн хоёр эмч, мэргэжилтэн 2 сар хүртэл хугацаанд мэргэжил дээшлүүлэх юм.

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28-г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургаж буй.

Эхний ээлжийн эмч нар өнгөрсөн 12 дугаар сард явсан бол энэ оны эхний сард нийт 13 эмч, мэргэжилтэн Япон, БНСУ, БНЭУ-д суралцахаар явах гэж байна.

Тодруулбал, ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, Геронтологийн үндэсний төвийн нийт 13 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 14 хоногоос 6 сарын хугацаатайгаар таван чиглэлээр сургалтад хамрагдах юм.

Эх сурвалж:gogo.mn