Quotes by TradingView

Э.Зоригт: Буриад улсын төлөөллүүд уул уурхайн олон ордуудаа танилцууллаа

БНБУ-д хөрөнгө оруулах боломжууд сэдэвт бизнес-форумд ZST and T компанийн захирал Э.Зоригт оролцож байлаа. Түүнээс хоёр орны энэхүү бизнес уулзалтанд оролцоод, та ямар санаа оноотой явж байна вэ? гэж тодрууллаа.

-Би энэхүү бизнес-форумд анх удаа оролцож байна. Бизнес-форумд Буриад улсын оролцогчдын танилцуулж байгаа төслүүдийг сонсож байхад Буриад улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн, дөрвөн сайд нар оролцож, өмнөхөөсөө олон хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн иржээ.

ОХУ-ын Буриад улсад хөрөнгө оруулахад эрх зүй талаасаа ямар боломж, нөхцөл, дэмжлэг байдаг вэ, татварын ямар хөнгөлөлт байдаг талаар Засгийн газрын бодлого хариуцсан сайд, Татварын газрын ахлах мэргэжилтэн, дарга нар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлан, танилцуулж байна. Тэдний зорилго нь гадаадын хөрөнгө оруулалт буюу хөрш орон Монгол улсаас хөрөнгө оруулалт сонирхол их байна.

Манай улсад уул уурхай идэвхитэй хөгжиж байгаа. Тиймээс Буриад улсын төлөөллүүд том, жижиг янз бүрийн уул уурхайн маш олон ордуудаа танилцуулж, хамтарч ажиллах санал дэвшүүллээ. Түүнчлэн аялал, жуулчлалын салбарт хамтарч ажиллах болон хөдөө аж ахуйн салбараас гахай мах нийлүүлэхийг зорьж байгаа олон компаниуд байна. Хоёр талаасаа их идэвхитэй байгаа нь харагдлаа.

Б.Баярмаа