Quotes by TradingView

БИДНИЙ ДУРТАЙ ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДЫН ДАЛД УТГА САНАА ЮУ БАЙДАГ ВЭ?

Өсвөрийн сэтгүүлч О.Номуншүр | YOLO.MN 

Кино бол амьдралын нэг төрлийн сургууль бөгөөд тэднийг бүтээгчид нь өөрсдийн бүтээлдээ чухал үнэнүүд, үнэ цэнэтэй сургамжуудыг нууж чаддагт гол санаа нь оршдог билээ. wink

ДОРИГИЙН ЭРЭЛД (Finding Dory 2016)

БИД БҮГД ЯЛГААТАЙ, БУСДЫН ОНЦЛОГИЙГ ХҮНДЭТГЭХ ХЭРЭГТЭЙ

Энэ киноны гол дүр нь Дори хэмээх хөөрхөн загас бөгөөд маш мартамхай ба түүний мөрөөдөл нь гэр бүлийнхнийгээ олох боловч тэднийг хаана байгааг санахгүй байгаа тухай гардаг. Ямар ч хүнийг байгаа байдлаар нь хүлээн зөвшөөрөх нь хичнээн чухал болохыг үзэгчдэд тайлбарлахад киноны гол утга оршино.


САЙХАН СЭТГЭЛТ ҮЛЭГ ГҮРВЭЛ (The Good Dinosaur 2015)  

ЧИН СЭТГЭЛИЙН НӨХӨРЛӨЛ БОЛ ХҮЧИРХЭГ ГҮРЭН Л ГЭСЭН ҮГ

Энэхүү анимэйшнд бяцхан хүү болон аварга том өвсөн тэжээлт үлэг гүрвэл болох Арло хоёрын адал явдал болон нөхөрлөлийн үнэ цэнийн тухай өгүүлдэг. Уг анимэйшны гол санаа нь нөхөрлөлийн үнэ цэнийг бусдад харуулахыг зорисон юм.


БОДЛЫН ЕРТӨНЦ (Inside out 2015)

СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨСӨӨ БҮҮ АЙ

dБодлын ертөнцd1 хүүхэлдэйн кино нь Пиксарийн шилдэг анимэйшнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Гол дүрд Райли охин сэтгэл хөдлөлөө (баяр хөөр, уйтгар гуниг, айдас, уур хилэн, гомдол) даван туулахыг хичээдэг. Насанд хүрэгчид болон хүүхдүүд хоёулаа өөр өөр сэтгэл хөдлөлийг мэдрэх нь хэвийн үзэгдэл бөгөөд уйтгарлаж гуниглах нь амархан ч бид өөрсдөө үүнийг өөрчилж аз жаргалыг бүтээх боломжтой гэдгийг үзэгчдэд ойлгуулахыг зорьсон.

 


ЗОРИГТ БҮСГҮЙ (Brave 2012) 

БУСДЫГ ДАГАН ДУУРАЙХ БИШ ӨӨРӨӨРӨӨ ХАМГИЙН ТӨГС ХУВИЛБАР БАЙ

“Зоригт бүсгүй” анимэйшн бол хэн нэгний тулгалтыг дагаж мөрдөх шаардлагагүй гэдгийг бидэнд ухааруулахыг зорьдог. Кинонд  Мерида болон түүний ээж хоёрын хоорондох харилцааны тухай өгүүлдэг ба охид болгон гүнж байх албагүй харин өөрийн хүссэн замаар явах нь хамгийн зөв зам бөгөөд түүндээ тууштай зүтгэх л чухал гэдгийг ойлгуулах нь киноны гол зорилго юм.

 


ДЭЭШЭЭ (Up 2009) 

МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХЭД ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ

Эхнэрээ алдсан ганцаардмал хөгшин эр зожиг зантай нэгэн. Гэвч түүний амьдралд урилгагүй орж ирсэн бяцхан хүү хөгшин эрийн хөлдсөн зүрхийг гэсгээж хөөр баяслыг авчирдаг билээ. Таны бусдад өгч чадах хамгийн гайхалтай, үнэ цэнэтэй зүйл бол хиргүй тунгалаг сэтгэл, инээмсэглэл юм. Мөн мөрөөдлөө биелүүлэхэд нас ямар ч хамааралгүй байдаг гэдгийг уг бүтээлээс харж болно.


ВАЛЛ-И (Wall-E 2008) 

БИД БҮГД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ

Энэхүү хүүхэлдэйн кино нь зөвхөн дотоод сэтгэлийн талаар биш том хэмжээний үүрэг хариуцлагынхаа талаар ярих бөгөөд Валл-И бидэнд хэрэв бид нөөц баялгийг хязгааргүй ашигласаар байх юм бол манай гаригийн ирээдүй хэрхэн өөрчлөгдөх талаар ухааруулахыг хичээдэг.


РАТАТОУИ (Ratatouille 2007)

МӨРӨӨДЛӨӨ ДАГА

Мэдээж хүн бүрт хүсэл мөрөөдөл байдаг. Хүн байтугай амьтанд ч бий. Гудамжны бяцхан хархны мөрөөдөл бол тогооч байсан юм. Хэн ч үүнийг биелэшгүй бүтэшгүй гэж хэлэх ч тууштай хөдөлмөр, авьяас чадвар түүнийг мөрөөдөлд нь хүргэсэн билээ. Үүний нэгэн адилаар хүн бүр өөрийн мөрөөдөлдөө тууштай байж хөдөлмөрлөвөөс хүрэхгүй амжилт гэж үгүй.


МАШИНУУД (Cars 2006)

ТАНД ҮРГЭЛЖ ИТГЭДЭГ ХҮМҮҮСИЙГ БҮҮ МАРТААРАЙ

Цахилгаан Макквин бол хамгийн хурдан машин бөгөөд маш алдартай. Гэтэл тэр санамсаргүй байдлаар хуучирсан хотод очдог. Үүний дараагаар маш олон зүйлсийг  бусад машинуудаас сурч, найзалж, нөхөрлөдөг бөгөөд түүний найзууд түүнд үргэлж итгэж дэмжиж ирсэн. Киноны зорилго нь тантай үргэлж хамт байж, итгэж, дэмждэг хүмүүсээ хэзээ ч битгий алдаарай гэдэгт оршино.


СУПЕР ГЭР БҮЛ (The Incredibles 2004) 

ХЭРЭВ БИД АВЬЯАСАА НУУЧИХВАЛ ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙЖ ЧАДАХГҮЙ

Түүхийн гол дүрүүд нь энгийн харагдахыг хичээдэг гэр бүл боловч тэд супер хүч чадлаа нуух ёстой учраас сэтгэлээр унаж гунигладаг. Киноны мөн чанар нь бидэнд өгсөн авъяас, чадвар нь бидний хувьд салшгүй нэг хэсэг бөгөөд тэднээс татгалзаж болохгүйд оршино.


НЕМОГИЙН ЭРЭЛД (Finding Nemo 2003)

ХҮН БҮР АЛДАА ГАРГАХ, ӨӨРИЙН ЗАМЫГ ДАГАХ ЭРХТЭЙ

Эцэг эх хүмүүс үр хүүхдээсээ юугаа ч харамладаггүй, тэдний төлөө юуг ч хийж  чадна гэх утгыг өөртөө шингээсэн кино юм. Хүү нь хар дарсан зүүд адил гэнэт алга болсноор түүний аав хүүгээ олох аянд гардаг. Замд нь өч төнөөн саад тохиолдох боловч бүгдийг даван гарснаар хүүгээ аварч, эмтэрсэн зүрхээ эдгээдэг билээ.


МАНГАСУУД (Monsters 2001)

АМЬДРАЛД АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ИЛҮҮ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГ ЮМ

Алдар нэр карьертаа үнэнч, амжилттай явсан мангас, бяцхан охиноос болж амьдралаа  орвонгоор нь эргүүлдэг. Амьдралд ажлаас илүү зүйл гэж байдаг тэр нь гэр бүл гэх ухаарлыг хүмүүст хүргэхийг зорьсон аж. Энэ зорилгоо ч биелүүлж чадсан бөгөөд ганц хүүхдүүд ч бус томчуудын үзэх дуртай кино болсон билээ.


ТОГЛООМЫН ТҮҮХ (Toy story 1995) 

ЖИНХЭНЭ НӨХӨРЛӨЛ, ҮНЭНЧ БАЙДАЛ  ЦАГ ХУГАЦААГ ҮЛ ХАМААРАН ҮРГЭЛЖЛЭХ БОЛНО

Тоглоомын тухай итгэмээргүй түүх өгүүлэх энэхүү кино нь Тоглоомууд ч мөн адил атаархаж бас нөхөрлөж чаддаг бөгөөд хүмүүстэй адил хайрлаж халамжлуулахыг хүсдэг тухай гардаг. Эцэст нь жинхэнэ нөхөрлөл, үнэнч байдал хамгийн чухал гэдгийг бидэнд зааж өгдөг.

Эх сурвалж:Yolo.mn