Quotes by TradingView

ЛАРЬДМА 2 КИНОНЫ НЭЭЛТИЙН ТОВ ГАРЧЭЭ

Нийгмийн  сэтгэлийг эмзэглүүлсэн  сэдэв болох эмэгтэйчүүдийн  хүчирхийлллийг харуулсан Ларьдма буюу Амьдрал кино 2013 оны  тавдугаар сард нээлтээ хийж байсан билээ. Тус киноны хоёрдугаар ангийн зураг авалт  өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлж, одоогоор дуу оруулалт, эвлүүлэгтээ орсон байна. Ларьдма 2 кино ирэх гуравдугаар сарын 2-нд бүх кино театруудаар  нээлтээ хийнэ гэв.

Мөн сүүлийн үед  нээлтээ хийгээд удаагүй байгаа киног хулгайгаар олшруулж цахим ертөнцөд цацах  гэмт хэргүүд ихээр гарах болсон. Ларьдма 2 киноны уран бүтээлчид  Юнивишн Скаймедиа кино санд киногоо тавихгүй, ямар ч телевизээр цацахгүй. Энэ нь уран бүтээлчид өөрсдөө бүтээлээ хамгаалах нэгэн арга гэж тайлбарлажээ.

Т.Ариунтунгалаг

Эх сурвалж:www.zindaa.mn