Quotes by TradingView

ОРХОН АЙМАГТ ТАГТНААС ҮСЭРЧ АМИА ХОРЛОХ ГЭЖ БАЙСАН СОГТУУ ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

А.Мишээл  GoGo.mn

Тагтнаас үсэрч амиа хорлох гэж байсан согтуу иргэнийг Орхон аймгийн цагдаа нар аварчээ.

Тодруулбал, Орхон аймгийн Говил багийн Вокзалын 1-р байрны 4 давхрын тагтан дээрээс иргэн С нь согтуугаар амиа хорлох үйлдэл гаргах гэж байсныг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Л.Зоригтбаатар, олон нийтийн цагдаа О.Буд нар албан үүргээ гүйцэтгэж эргүүлээр ажиллах үедээ шуурхай ажилласны үндсэн дээр иргэн С-ийн үйлдлийг таслан зогсоож, амь насыг нь аварсан байна.

Posted by Орхон Аймгийн Цагдаагийн Газар on Wednesday, January 17, 2018

Эх сурвалж:gogo.mn