Quotes by TradingView

ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ТОГОО ХААЧИВ

medee

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овооны энгэрт байрлах түүхэн дурсгал бүхий тогоо алга болсон талаар УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Энэхүү түүхэн дурсгалт тогоо нь Монгол, Түвд бичиг болоод эртний зураг дүрслэлтэй байсан аж. Гэтэл уг тогоог авч оронд нь өөр тогоо авчирч тавьсан гэх. Түүхэн дурсгалт тогоо хаачсан талаар тус сумынхан ямар ч мэдээлэлгүй байгаа талаараа цахим орчинд бичжээ.

Э.БҮҮВЭЙ

Эх сурвалж: мэдээ.мн