Quotes by TradingView

ӨВӨРХАНГАЙ, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙ АЙМГУУД МАЛЫНХАА ТООГООР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Б.Эрмүүн  GoGo.mn

Улсын хэмжээгээр 2017 оны эцэст 66.2 сая мал, үүнээс 3.9 сая адуу, 4.4 сая үхэр, 434.1 мянган тэмээ, 30.1 сая хонь, 27.3 сая ямаа тоологджээ. Малын нийт тоо өмнөх оноос 4.7 сая, адуу 304.3 мянга, үхэр 307.5 мянга, тэмээ 32.8 мянга, хонь 2.3 сая, ямаа 1.8 саяар тус тус өссөн байна.

Малын тоо 2017 оны эцэст өмнөх оноос 16 аймагт 5 төрлөөр өсжээ. Өвөрхангай (534.9 мянга), Дундговь (533.1 мянга), Хэнтий (505.7 мянга), Сүхбаатар (498.0 мянга), Баянхонгор (351.4 мянга) аймагт малын тоо хамгийн их нэмэгджээ.

Өвөрхангай (5743.5 мянга), Хөвсгөл (5297.8 мянга), Архангай (5291.7 мянга), Төв (4685.1 мянга), Баянхонгор (4587.7 мянга) аймаг 2017 онд хамгийн олон мал тоолуулж, малын тоогоор тэргүүлж буй юм.

Адуун сүргийн тоогоор Архангай, Төв, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймаг; үхэр сүргийн тоогоор Архангай, Хөвсгөл, Хэнтий, Төв, Өвөрхангай; тэмээн сүргийн тоогоор Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь аймаг; хонин сүргийн тоогоор Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Төв,

Хэнтий аймаг; ямаан сүргийн тоогоор Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь аймаг илүүрхэж байна.

Эх сурвалж: МУҮСОХ