Quotes by TradingView

БУЛГАН АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИН ИЛРЭВ

horio

Булган аймгийн Рашаант сумын хоёр, гуравдугаар багийн нутаг буюу сумын төвд малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Өвчний голомт илэрсний дагуу Рашаант сумын Засаг даргын нэг сарын 11-ний өдрийн А/05 хорио цээрийн дэглэм тогтоох тухай захирамжаар сумын хэмжээний бүхий л хөдөлгөөнийг хориглосон байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн 13 өрхийн 81 үхэр тус өвчнөөр халдварлажээ. Аймгийн Онцгой байдлын газраас долоон албан хаагч, хоёр автомашинтай очиж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа аж.

Орхон, Хишиг-Өндөр сумаас тус бүр гурван дүйцүүлэх цэргийн албан хаагч, Рашаант сумаас дөрвөн иргэн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Музейгээс тус бүр нэг фургон автомашиныг дайчлан тус өвчний голомтод ажиллаж байна. Шүлхий өвчний дэгдэлтийг зогстол хорио цээр үргэлжлэх юм.

Эх сурвалж: У.УРАНЦЭЦЭГ