Quotes by TradingView

21 Дарь эхийн дуулал нэрт дуучин Т.Баясгалан, Д.Батбаяр хоёрыг хэт их баяжихаас буяны замд хөтөлсөн үү…

Монгол урлагийн тод гэрэл болсон Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан олны сэтгэл зүрхийг сэргээж, уяруулсан олон сайхан дуунуудаараа Golden album цомгоо гаргасан билээ.

Нэрт дуучин Т.Баясгалан 2012 онд жирэмсэн үедээ 21 Дарь эхийн дуулал дууг үнэхээр сэтгэл хөдлөм дуулдаг. Тэрээр дарь эхийн дуугаа дуулахдаа цагаан дээл өмсч, алга хавсарч байх агшинд тэнгэрийн борооны дусал дусдаг. Энэ бол ховорхон дүр дүрслэлийг харуулсан клип юм.

Дарь эхийн дуулалыг дуулснаар гавъяат жүжигчин, дуучин тэрээр буянт үйлс хийх зам мөрөө эхлүүлэв үү…

Нэрт дуучин бүсгүй Алтан цомог нэртэй дууны цоморлигийн талаар www.news.gogo.mn сэтгүүлч Э.Энхмаатай ярилцахдаа

Төрийн дуулалыг Чингис хаан одонт, Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатартай дуулсан. Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлантай хамтарсан Насны хайр, Мөнхрөх ч биш дээ хоёулаа, Хос орчлон, Хаврын найраг, дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтарсан Уулзах л юмсан даа зэрэг дуэт дуунуудаа Алтан цомогтоо шигтгэсэн. Насны хайр, Мөнхрөх ч биш дээ хоёулаа дуунуудаа 18 жилийн өмнөх бичлэгээр буюу анхны хувилбараар нь оруулсан нь сонсогчдод маань сонин байх болов уу. Уран бүтээлүүдтэй минь 20-иод жил хамтдаа байсан үнэнч сонсогчдодоо алгасалгүй сонсох Алтан цомгоо өргөн барьж байна гэж тайлбарлажээ.

Тэрээр 2009 онд бурхны тарни, мэгзэмээс бүтсэн Баяр баясгалан нэртэй цомог гаргаж байсан.

Дуучин бүсгүй  хотын унаган иргэн ч бага насаа Баянхонгор аймгийн Бууцагаан суманд буурал аав, ээжтэйгээ өсч, хамт өнгөрүүлсэн болохоор бурхны шашинтай аж.

Тиймээс Т.Баясгалан бага наснаасаа өвөө, эмээгээсээ сэтгэл, оюундаа шингээж авсан шүтлэгээрээ байгаль, эх дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөж, төрийн сүлдэндээ залбирдаг юм байна.

Түүний дуулсан Баяр баясгалан цомогт нь Бурхны дуу багтдаг. Тэрээр 2003 онд Ганчен ренбүчийн урилгаар Италийн Бланзия хотод очжээ. Тэнд байхад нь уг дууны аяыг нь зохиож, Т.Баясгаланд зааж өгснөөр Бурхан багшийн зүрхэн тарни Үү мүүний мүүний ма мүүний Шагжа мүүний суухаа, Ногоон дарь эхийн зүрхэн тарни Ум дари дү дари дүри суухаа, Жанрайсиг бурхны зүрхэн тарни Ум ма ни бад мэ хум гэж аялгуулан дуулсан түүхтэй юм байна.

Монголчуудад дуугаараа нэр алдартай болсон бүсгүй уран бүтээлийнхээ хажуугаар нөхөр Д.Кёкшүзан Батбаярын хамт барилгын салбарт бизнес эрхэлж байна. Гэр бүлийн бизнесийн нэг нь Арцатын аманд Арцат виллаж төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Богд уулын 33 амнаас төвийн цэвэр ус, бохир, дулаан гээд дэд бүтцэд бүрэн холбогдож байгаа анхны хаус хороолол босч байгаа юм.

Энэхүү хороололд зуслан болон айл бүр өөрийн эзэмшил газартай амьдралын хэрэгцээний бүхий л асуудлыг шийдэж босгож байна. Т.Баясгалангийн нөхрийн Кёкүшюзан сан өмнө нь орон сууцны 5-6 хороолол барьжээ. Сүүлийн жилд Хөрш заанууд компани нь орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, спорт заал, оффисын барилга босгосон байна.

Дуучин Т.Баясгалан, Д.Батбаяр хоёр компанидаа 1000 гаруй монгол залуучуудыг ажлын байраар хангаж ажилуулж байгаа гэнэ.Тэрээр ажилтнууд нь ажилдаа үнэнч, хурдан шаламгай, сэтгэлээсээ ажилладагт бахархаж явдаг.

Түүнчлэн тус компанийн барьсан байшинд байр авч, шинэ гэртээ тавилгаа зөөж ороод, гэрлээ асааж, амьдралаа дээшлүүлж байгаа хүмүүсийг тэр хоёр хараад сэтгэл нь тэнийдэг тухайгаа дурссан байдаг. Баяжих баараггүй бат хэмээх компанийг дөрвөн жилийн өмнө байгуулж, шуугиж байсан ч өдгөө хоёр хос баяжсан гэр бүлүүдийн нэгэн адил болжээ.

Гэвч шинэ он дөнгөж гараад сайхан залуу хосууд тусдаа амьдарч байгаа таагүй мэдээ хэвлэл мэдээллээр цацагдлаа.

Гэхдээ 21 Дархь эхийн дууг дуучин бүсгүй дуулснаар хэт их баяжихаас буяны замд хөтөлсөн үү, яав.

Б.Баярмаа

  • Hello, guest