Quotes by TradingView

Ж.Амарсанаа: “Ибупрофен”, “Нурофен” эмүүд эрчүүдийг үргүйдэлд хүргэдгийг судалгаагаар нотолчихлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Эрүүл мэндийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ-

Өвчин намдаагч dИбупрофенd1 болон dНурофенd1 эмүүд эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэсэн судалгаа гарсан талаар та мэдээлж, Эрүүл мэндийн сайдыг анхааралдаа аваач гэж ханджээ. Энэ судалгааны талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-АНУ-ын Шинжлэх ухааны академийн dPNASd1 сэтгүүл гэж бий. Анагаах ухааны салбарт бас нэр хүндтэй, нотолгоо сайтай сэтгүүл. Тэр сэтгүүлд саяхан буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард dИбупрофенd1 болон dНурофенd1 эмэнд судалгаа хийсэн талаараа бичсэн байна. Яагаад судалгаа хийх шаардлага гарсан бэ гэхээр сүүлийн үед ялангуяа барууны орнуудад эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар муудах, үргүйдэл ихсэх хандлагатай болжээ. Сүүлийн үед дэлхий дахинд янз бүрийн өвчин намдаагчийг эрэгтэйчүүдийн үргүйдэлтэй холбож, жаахан сэжиг аваад байсан ч үүнийг нотолсон, эм эмээр нь нарийн судалсан судалгаа гараагүй байсан юм. Европын Денмаркын эрдэмтэд dИбупрофенd1, dНурофенd1 эмүүдэд лабораторийн түвшинд, эсийн үржвэр дээр судалгаа хийсэн байна. Ингэхэд эр бэлгийн эсийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсон, ялангуяа шар биеийн гормонд өөрчлөлтүүд орсон байна. Эдгээр өөрчлөлтүүд нь яваандаа эр бэлгийн эсийг идэвхигүйжүүлэх, үргүйдэл үүсгэх үндсэн гол шалтгаан болж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

-Манай улсад энэ хоёр эмийн хэрэглээ замбараагүй. Жоргүй олгодог шүү дээ?

-Тийм учраас dИбупрофенd1 хэрэглэж байгаа улс орнууд, ялангуяа манайх шиг энэ эмийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй, анхааруулж сэрэмжлүүлээгүй улс орнууд одоо үүнд нэлээд нухацтай хандах хэрэгтэй болж байна. Урд нь үргүйдэлд нөлөөтэй гэх нотолгоотой судалгаа гараагүй байсан учраас ямар ч эмх замбараагүй хэрэглэж байсан. Одоо нэлээд чанартай нотолгоо гарч ирсэн учраас анхаарлаа хандуулж, хэрхэн хэрэглэхийг шийдэх хэрэгтэй. Тухайлбал, хэрэглэх заалтыг нь өөрчлөх ч юм уу. Тухайн улс орон аливаа эмийг өөрсдөө яаж хэрэглэх вэ гэдэг асуудлыг дотооддоо шийдэх бүрэн эрхтэй. Тиймээс манай Эрүүл мэндийн яам үүнд анхаарч, энэ эмийг хэрхэн хэрэглэх талаар бодлого гаргахгүй бол одоо өмнөх шигээ хэн дуртай нь замбараагүй хэрэглэдэг байдал байсаар байвал аюултай юм байна гэж дүгнээд байна. Тиймээс салбарын сайд Д.Сарангэрэлд хандаж фэйсбүүк хуудсаараа энэ талаар пост оруулсан.

-Д.Сарангэрэл сайд таны саналд хариу өгсөн үү?

-Одоогоор надтай холбогдоогүй байна. Гэхдээ цахим ертөнцөд идэвхитэй байдаг хүний хувьд миний өөрт нь хандаж бичсэн зүйлийг уншиж байгаа байлгүй дээ. Тэгээд цаашаа холбогдох албаныхандаа тодорхой чиглүүлэг өгч байгаа болов уу гэж итгэж байна. Хэрвээ урт хугацаагаар ямар нэг алхам хийхгүй бол би өөрийн биеэр очиж уулзахаас өөр аргагүй болох байх. Гэхдээ өөрөө биш юм аа гэхэд доод албан тушаалтнууд нь арга хэмжээ авч эхлэх байх гэж найдаж байна. Ер нь иймэрхүү зүйлийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа хүн эмзгээр хүлээж авдаг. Тиймээс Д.Сарангэрэл сайд анхааралдаа авах байх.

-Таны бичсэн постны доор эргэлзсэн, худлаа зүйл бичиж, ард иргэдийг айлгаж байна гэх утгатай сэтгэгдлүүд их бичсэн байсан?

-Шинжлэх ухааныг ойлгодоггүй гэдэг ч юм уу, гараад байгаа нотолгоог дутуу үнэлдэг хүмүүс байх. Мэдээж энэ хүмүүсийн буруу биш. Мэргэжлийн хүмүүс биш шүү дээ. Анагаах ухааны сэтгүүл гэхэд олон мянган сэтгүүл байна. Тэр дотроосоо нэлээд чанартай судалгаа хүлээж авдаг сэтгүүл байна. Сэтгүүлүүд чинь дотроо бас зэрэглэлтэй шүү дээ. dPNASd1 сэтгүүл бол зэрэглэл өндөртэй, нотолгоо сайтай судалгаа нийтэлдэг. Дотор судалгааг нь харахад нэлээд чамбай хийсэн судалгаа байсан учраас үүнийг би фэйсбүүктээ оруулж, Эрүүл мэндийн сайдад хандаж байгаа юм. Түүнээс биш чанар муутай, анагаахын сургуулийн дипломын ажлын хэмжээнд хийсэн судалгаанууд байдаг л даа. Тийм судалгааг би олон нийтэд дэлгэж, ард иргэдэд танилцуулаад байдаггүй. Олон жил анагаахын салбарт судалгаа хийсэн хүний хувьд аль нь үнэн, зөв судалгаа гаргасныг ялгаж салгаж чадна.

-dНУРОФЕНd1, dИБУПРОФЕНd1-ИЙГ ОРЛОХ ЭМ ЗӨНДӨӨ БИЙ-

-Таны бодлоор ямар зохицуулалт хийж болох вэ?

-Жороор олгодог болгочих юм уу, эсвэл эрэгтэйчүүдэд уухыг хориглоод, эрэгтэй хүмүүст өвчин намдаах өөр эм бичдэг болох ч юм уу иймэрхүү зохицуулалт хийж болох юм. Ямар зохицуулалт хийх вэ гэдгийг Эрүүл мэндийн яам шийднэ. Ер нь зохицуулалт хэрэгтэй шүү гэдгийг би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд албан ёсоор хэллээ. Яаж хэрэгжүүлэх нь яамны асуудал. Гэхдээ би ингээд хяналт тавихгүй орхихгүй. Яамнаас яаж анхаарч байгааг харна. Огт алхам хийхгүй бол ард түмнийхээ төлөө тодорхой алхам хийх шаардлага гарах байх.

-АНУ-д энэ судалгаатай холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхан нь тухайн эмүүдийн хэрэглээндээ хязгаарлалт хийж эхэлсэн болов уу?

-Энэ судалгаа арванхоёрдугаар сард хэвлэгдсэн болохоор одоогоор арга хэмжээ авах хэмжээнд хурдацтай ажил өрнөөгүй байгаа юм билээ.

-ДЭМБ-аас энэ эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан байдаг юм билээ?

-Ер нь өвчин намдаагч эмүүд зөндөө байдаг. dНурофенd1, dИбупрофенd1ийг орлох эм байхгүй биш шүү дээ. Жишээлбэл, хамгийн эртнийх гэх юм бол аспирин, диклоденк гэх мэт. Үргүйдэл үүсгэх аюултай гээд байхад заавал dИбупрофенd1 уух албагүй биз дээ. Тэгэхээр өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг хүмүүс нэгийг бодоосой гэж би хүсч энэ мэдээллийг тарааж байгаа юм. Яг үнэндээ манай төрийн толгойд байгаа хүмүүсийн л хийх ёстой ажил юм.

-Эрүүл мэндийн яамны дэд сайдаар ажиллаж байсан хүмүүсээс таныг ард түмэн илүүтэй таньдаг болж. Салбарынхаа төлөө илүү их сэтгэл гаргаж, дэд сайдаасаа буусан ч энэ мэт аливаа асуудалд санаа зовнидог болохоор тэр юм болов уу?

-Би Д.Сарангэрэл сайдыг анх сайд болоход нь фэйсбүүк хуудсаараа дамжуулж 21 зөвлөмж өгсөн. Юунд анхаарах ёстой, ямар өвчний нас баралт өндөр байгаа, түүнийг яаж бууруулах, энэ салбарт юуг шинэчлэх шаардлагатай гэх мэтээр маш тодорхой бичсэн. Түүнийг Д.Сарангэрэл сайд хүлээж авлаа гээд хариу бичсэн. Тэр зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд явбал их зүгээр. Хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг нь тэр хүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ энэ хүн ажлаа аваад удаагүй байна. Би мэргэжлийн эмч хүн, Эрүүл мэндийн дэд сайд болоод ажилтайгаа танилцах гэж бараг хагас жил болж байсан. Тэгэхээр мэргэжлийн бус хүн дэд сайд биш бүр сайдаар очсон болохоор салбартайгаа танилцах гэж нэлээд будилна. Ажлаа аваад удаагүй хүнийг айхтар шавдуулаад дэмий. Гэхдээ сонсгох ёстой зүйлийг нь сонсгож байх ёстой. Цаана нь Монголын ард түмний эрүүл мэндийн асуудал байгаа учраас би зүгээр хараад сууж байх нь ёс зүйгүй гэж бодож байна. Тиймээс л би зөвлөмж өгөөд байгаа юм.

-ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ МОНГОЛД
НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

-Эрүүл мэндийн салбарт яаралтай шийдэх ёстой ямар асуудлууд байна гэж та харж байна вэ?

-Хүний папиллома вирусын эсрэг вакциныг Монголд нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэх юм бол маш олон төрлийн хорт хавдраас хүүхдүүдээ хамгаалж чадна. Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдар болох умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Энэ ажлыг яаралтай хийх хэрэгтэй байна. Мөн монголчууд хатгааны эсрэг вакциныг судалж эхлээд бараг таван жил боллоо. Туршилтууд нь явагдаад бараг дууслаа. Яаралтай үндэсний хэмжээнд нэвтрүүлээч ээ. Намайг дэд сайд байхад хатгааны вакцин судалж байна гээд байж байсан. 2013 онд шүү дээ. Таван жил судаллаа. Одоо болсон юм биш үү дээ. Бушуухан шиг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ганц, хоёрхон дүүрэгт хийгээд, бусад дүүрэгт нь хийхгүй байгаа биз дээ. Үндэсний хэмжээнд нэвтрүүлэхгүй удаад байна. Нас баралт өндөр байгаа өвчлөл рүү анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн дарга нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрөө болж байгаа. Япон улсад эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авдаг эмчилгээ үйлчилгээний жагсаалт гурван боть ном дүүрэн байна. Гэтэл манайд даатгалаар авдаг тусламж үйлчилгээ хэдэн хуудас болох бол. Хэд дахин зөрүү байна. Энэ зөрүүг яаралтай арилгамаар байна.

-Эрүүл мэндийн даатгалын санд иргэд мөнгө төлөөд байдаг ч эмнэлэгт мөнгөө төлж үйлчлүүлсээр байна. Та энэ талаархи бодлоо хуваалцахгүй юу?

-Даатгалын санд 400 тэрбум төгрөг дараастай байдаг. Ард иргэд нь халааснаасаа төлөөд л эмнэлэгт үзүүлээд байдаг. Нэг талд нь баахан мөнгө түгжирчихсэн. Нөгөө талд нь эрүүл мэнд, санхүүгээрээ хохирсон хүмүүс. Тэгсэн хэрнээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлөөд явж байгаа. Би өмхий санаалаад, мэдлэг боловсролоо дотроо хадгалаад, өөрөө сайд болбол хэрэгжүүлнэ дээ гээд санаа оноогоо дараад байх чинь ард түмэнд хэрэгтэй биш. Сайд болсон ч болоогүй ч, байсан ч байгаагүй ч ард түмнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Сайдаасаа буучихаар сэтгэл нь байхгүй болчихдог ёс зүйгүй байж болохгүй. Эрх мэдэлгүй боллоо гээд ард түмнийхээ төлөө сэтгэл санаа зовнихгүй болчихно гэж байхгүй биз дээ. Тиймээс би чадахаараа зөвлөөд явна. Надад элдэв төрлийн амбиц байхгүй. Цалин авахгүй. Би одоо Ерөнхийлөгчид зөвлөөд явж байна. Бас л цалингүй. Гэхдээ Ж.Амарсанаа эмч хүний хувьд, иргэн хүний хувьд хийх ёстой л ажил гэж боддог.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛООЧ ГЭВЭЛ ДУРТАЙЯА БОЛНО-

-Таныг Эрүүл мэндийн яамны сайд болооч гэвэл болох уу?

-Дуртайяа болно. Бүр зорьж болно. Яагаад гэвэл хийх юм асар их байна. Өнөөдөр зарим хүмүүс сайд болоод жижигхэн гал унтраачихаад л яваад өгдөг. Дахиад нэг сайд гарч ирдэг янз янзын популизм хийчихээд яваад өгдөг. Бүр салбарын хэмжээний, энэ салбарыг үндсээр нь цогцоор нь өөрчилчихье гэсэн сэтгэл, чадавхи харагдахгүй л байна. Тогтолцооны асуудлаас их хамаарч байна. Нэг сайд томилогдоод тогтвортой ажиллаж чадахгүй байна. Д.Сарангэрэл сайдаас өмнө мэргэжлийн эмч болох А.Цогцэцэгийг сайдаар томилсон. Жил хагас л ажиллалаа. Гараас нь юм гарах хугацаа ч болсонгүй. Тэгэхээр засаглалын гамшиг энэ бүхэнд буруутай. Хоёрдугаарт, сайдаар очиж байгаа хүний сэтгэл, чадавхийн асуудал маш чухал. Энэ хоёр нийлэхээрээ зөвхөн эрүүл мэнд гэлтгүй аль ч салбарын асуудал урагшаа ахиж өгөхгүй байна. Ийм байдлаар явсаар байвал үнэндээ жинхэнэ шинэчлэл явагдахгүй.

-Элэгний С, В вирусыг эмчлэх асуудал юу болж байна вэ?

-Маш сайн эмчилж байгаа. Бас нэг зүйлийг хэлэхэд вирусыг ялгаварладаг байдал байж болохгүй. С вирустэй хүмүүс маш сайн эмчлүүлээд эдгэрээд явж байна. Оношилгоог нь ч гэсэн эрүүл мэндийн даатгалаар даагаад явж байна. Гэтэл В вирусын зарим оношилгоог огт даатгалд хамруулахгүй байх жишээтэй. Элэгний хорт хавдрын оношилгоо даатгалд огт хамрагдаагүй. Тэгсэн хэрнээ dЭлэг бүтэнd1 хөтөлбөр гэж нэрлээд яваад байгаа. dЭлэг бүтэнd1 гэж л байгаа бол хавдрыг ч тэр, В, D вирусыг ч ялгах хэрэггүй. Бүгдээрээ элэгнээс болж нас барж байгаа, нас баралтад сөргөөр нөлөөж байгаа хүчин зүйлүүд. Бүгдийг нь шийдэх ёстой. В вирус бүрэн эдгэрдэггүй. Гэхдээ дарангуйлдаг маш сайн эмчилгээнүүд ороод ирчихсэн. С вирус бүрэн эдгэрдэг болохоор үүндээ анхаарлаа хандуулах нь зөв л дөө. Гэхдээ тэглээ гээд В, D вирусын оношилгоо хийлгэхэд төлбөртэй гээд зогсчихдог байж боломгүй юм. Ийм байдлаар элэгтэй холбоотойгоор нас барж буй нас баралттай тэмцэж, тоог нь багасгаж чадахгүй. Вирусыг алагчилсан бодлого байж болохгүй юм.

Б.БУРМАА

  • Hello, guest