Quotes by TradingView

ДУНДГОВЬ АЙМАГТ 20 МЯНГАН ТОЛГОЙ МАЛЫГ ВАКЦИНД ХАМРУУЛЖЭЭ

mal

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Дундговь аймгийн онцгой комиссын хуралд оролцож, өвчний голомтод ажилласан юм. Тус аймагт шүлхий өвчний анхны шинж тэмдэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд илэрч, шуурхай хорио цээрийн дэглэм тогтоож байсан билээ. Мөн бусад аймгуудаас татсан вакциныг  ашиглан өвчний голомтыг хумих  арга хэмжээ авч эхэлсэн.

Эхний ээлжинд 300 өрхийн 20399 толгой малыг вакцинжуулж ариутгал халдваргүйжүүлсэн байна. Дундговь аймгийн нутагт энэ өвөл цас бага унаж, бусад аймгуудтай харьцуулахад өвөлжилт сайн байгаа учраас отрын мал ихээр орж ирэх болжээ.

Тухайлбал, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтий,  Дорноговь зэрэг аймгийн нийт 62 сумын 424 өрхийн 442 мянга гаруй толгой мал оторлож байгаа аж. Энэ байдал нь өвчин дэгдэх нэг шалтгаан болж, цаашид тархах эрсдэлийг нэмэгдүүлж буйг аймгийн онцгой комиссоос мэдээлж байгаа юм. Мөн цасны зузааныг дагаад цагаан зээрийн нүүдэл ч тус аймгийн нутгийг чиглэх хандлага ажиглагдаж эхэлжээ.

У.УРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: мэдээ.мн

  • Hello, guest