Quotes by TradingView

60 тэрбумын *эзэн* давж заалдах шатны шүүхэд ялагджээ

Өнгөрөгч 2017 оны дуулиануудын нэг бол *60 тэрбумын хэрэг* гэж ойлгож болох. Төрийн албыг мөнгө төгрөгөөр худалдах тухай  Ц.Сандуй нарын ярианаас болж  нийгэмд  МАН-д итгэх итгэл нэг хэсэгтээ унасан. Үүнээс болж МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, Ж.Эрдэнэбатын засгийн газар огцрохдоо тулсан гэж хэлж болно.

Энэ бүхний дараа хэргийн эзэн Ц.Сандуй НИТХ-ын дарын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээрээ  огцорч, усанд хаясан чулуу  шиг  хуралдаа ч суухгүй сураггүй алга болсон. Гэвч мань эр чимээгүй суусангүй. Өөрийн *гар хөл* болсон НИТХ-ын төлөөлөгчид болох Ж.Батсайхан, Т.Цэрэнноров нараар дамжуулан *НИТХ-ын дарга С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилсон хурлын шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү* хэмээн шүүхэд гомдол гарсан аж. Харамсалтай нь эрх мэдэл албан тушаалдаа шүүхийн шийдвэрээр дамжуулан эргэж очих гэсэн Ц.Сандуй болон түүний нөхдийн хүсэл хоёрдох удаагаа  талаар болжээ. Учир нь  өчигдөр хуралдсан  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс *С.Амарсайханы томилгоо нь хуулийн дагуу явагдсан байна* гэсэн анхан шатны шүүхийн  дүгнэлтийг хэвээр үлдээжээ.

Ингэснээр эрх мэдэлдээ эргэн очих гэсэн 60 тэрбумын автор Ц.Сандуй, түүний нөхөд болох НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан, Т.Цэрэнноров нарын хүсэл  *хад мөргөж*  байгаа юм.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг үгийг умартан,  төрийн  эрх мэдэл албан тушаалыг хувийн өмч мэт санаж яваа эдгээр хүмүүсийг Монголын шүүх байх ёстой тэр байранд нь тавьлаа гэж хэлэх хүмүүс болон байна.

Б.Боролдой

  • Hello, guest
  • Одоо Сандуйтангууд М.Энх60ld-ын талынхан.тахимаа егсен нь дээр бишуу? Яасан их шунал гэж ийм байдаг байна?