Quotes by TradingView

Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн мэдүүллээ.

Хадгаламжийн даатгалтай холбоотой харилцааг зохицуулах, санхүүгийн хямралаас банк санхүүгийн салбарыг хамгаалах зорилгоор хадгаламжийн даатгалын байгууллага байгуулах санаачлага 1996 оноос анхлан гарч, 2008 оны эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөгөөр банкны тогтолцоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр УИХ-аас dБанкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульd1-ийг баталж байсан. Энэхүү дөрвөн жилийн хугацаатай хуулийн баталгаа 2012 оны 11 дүгээр сард дуусгавар болсон бөгөөд иргэдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах даатгалд суурилсан тогтолцоог бүрдүүлэх,  банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор dБанкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульd1-ийг Улсын Их Хурлаас 2013 онд баталсан билээ.

УИХ-ын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан dТөрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлd1, УИХ-ын 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан dЭдийн засгийг сэргээх хөтөлбөрd1-т эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтыг тус тус дэвшүүлсэн байдаг.

ОУВС-ийн dӨргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрd1-ийн дагуу Олон Улсын Хадгаламжийн даатгагчдын холбооны dХадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчимd1-д нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Банкны тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулан банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед банкийг шилжүүлэх үед санхүүгийн дэмжлэг үзүүлж болох талаар, Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалт, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, даатгалын тохиолдлын үед хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулж, нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхойлж тусгасан аж.

Түүнчлэн, даатгалын хураамжийн шимтгэл тооцох, корпорацийн дүрэм батлах, Үндэсний хорооны ажиллах журмыг Корпорацийн удирдах дээд байгууллага Үндэсний хороо нь өөрөө тогтоож баталдаг байхаарнасанд хүрээгүй хадгаламж эзэмшигчид нь хамтран эзэмшигчдээс тусдаа даатгалын нөхөн төлбөр авах болон өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авах өвлөгч нв өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрт даатгалын нөхөн төлбөр авахаархадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тогтоож, энэ хугацааны дараа эх үүсвэрийг сан руу буцаан татах талаар, Хадгаламжийн даатгалд хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт, өөрчлөлтүүдийг хийжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж хадгаламжийн даатгалын олон улсын зарчимд нийцэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалснаар иргэдийн банкинд итгэх итгэл бэхжих, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах буюу банкны хүндрэлээс үүдсэн хохирлыг даатгалын хураамжаас бүрдсэн хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр, бодлогын нөхцөл биелэгдэх чухал ач холбогдолтой юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Hello, guest