Quotes by TradingView

Хөгжмийн зохиолч З.Кодалигийн тухай үзэсгэлэн нээгдэнэ

Blue Mon барилгын нэг давхарт байрладаг Norphei art gallery-д Унгар улсын алдарт хөгжмийн зохиолч Zoltan Kodaly-ийн фото зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 15- ны өдөр болно.

Зургаан өдрийн турш үргэлжлэх тус үзэсгэлэнд хөгжмийн зохиолчийн намтарчилсан гэрэл зургууд тавигдах юм байна.

Тэрбээр 1882 онд Кечкемет хотод мэндэлж, 1967 онд Будапест хотноо таалал төгсжээ.

Кодали нь багаасаа хийл, төгөлдөр хуур тоглож сурчээ. Түүний аав, маш авьяастай  сайн дурын хөгжимчин байсан учир хүүдээ хөгжмийн анхан шатны мэдлэгээс эхлэн зааж өгчээ.

Тэрбээр 1900 онд Будапест хотын Франц-Лисзт хөгжмийн академид хөгжмийн зохиолчийн ангид хөгжмийн зохиолч, багш Ханс фон Көсслерийн ангид элсэн сурчээ.

Улмаар Унгарын ардын дууны бадгийн бүтэц гэсэн сэдвээр 1906 онд эрдмийн зэргээ хамгаалсан байна. 1865 онд байгуулсан Франц Лисзтийн  сургуульд 1907 оноос хойш Кодали нь хөгжмийн онол болон хөгжмийн зохиолчийн хичээлүүдийг зааж байжээ.

 

1905 оноос хойш Золтан Кодали нь анд найз Бела Бартокийн санаалчилсан Унгарийн ардын дууны судалгаанд өөрийн хувь нэмрээ оруулж байсан. Тэрбээр нийт 3500 гаруй Унгарын ардын дуунууд цуглуулж онцлогыг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж байжээ. Эхний судалгааны нийтлэлүүд нь 1906 онд хэвлэгдсэн байна.

1-р дайны үед Кодали нь Дайн эрхэлсэн яаманд найз Бела Бартокийн хөгжим хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. Бела Барток нь Будапест хотноо байрлах Дайны хэвлэл мэдээллийн хуаранд хөгжмийн хэлтэст хөгжмийн удирдаачаар зохиолч Бернхард Паумгартнерийн хамт ажиллаж байсан. Түүнчлэн 2-р дайны дараа Кодали нь  Ерөнхийлөгчийн дэргэдэх Унгарын урлагийн зөвлөлийг хариуцаж ажиллаж байсан.

1961-1967 оны хооронд Studia musicologica Academiae Scientiarum Hungaricae сэтгүүлийн ахлах редактораар ажиллаж байсан.

Кодали нь хөгжмийн боловсролын асуудалд маш их анхаарлаа хандуулж, хөгжмийн тухай олон ном, нийтлэлүүд бичиж байжээ.

Кодали болон түүний шавь Ж.Адам нарын боловруулан гаргасан Кодалийгийн арга зүй гэдэг нь Гуйдо фон Ареззогийн 11-р зуунд гаргаж байсан Солмисатон (энэ нь дууны өнгийн шатлалыг нэг тогтсон үед дуулахыг хэлнэ) гэсэн онолоос үүдэлтэй аж.

Тэрээр хөгжмийн зохиолын талаар энэхүү онолд үндэслэн боловсруулсан арга зүй юм байна. Энэ нь түүн дээр суурилсан аяны өнгийг ойлгох нь хөгжмийн хичээлийн хамгийн чухал зүйлийн нэг  болжээ. Энэ арга зүй нь зөвхөн Унгар улсад гэлтгүй АНУ, Канад болон Япон улс орнуудад амжилттай хэрэглэж байна.

Түүний бүтээлүүд нь Унгар нэрээрээ олны танил болсон түүхтэй.

 

Б.Баярмаа

 

  • Hello, guest