Quotes by TradingView

Хятадууд “Мөсөн жаал”-ын зургаас болж, эрх баригчдаа буруутгалаа

БНХАУ-ын Юньнань мужид сурдаг нэгэн бяцхан хүүгийн зураг интернэт ертөнцийг хайлуулж буй талаар dРойтерсd1 агентлаг мэдээллээ.

Найман настай Ван хүү хичээлдээ ирэхдээ үс, хөмсөг, сормуус нь цантсан зургийг нэгэн интернэт хэрэглэгч өөрийн цахим сайтдаа нийтэлснээр уг хүү dМөсөн жаалd1 гэх нэрийг авчээ.

Хүү хичээлдээ очихын тулд 4.5 км-ийн цаанаас ирдэг бөгөөд тэрбээр ойролцоогоор нэг цаг алхдаг аж.  dМөсөн жаалd1 дээрх зургийг авахуулах үед гадаа -9 хэмийн хүйтэн байсан бөгөөд түүнийг ангидаа орж ирэхэд нь ангийнхныг шоолжээ.

Хэдий хүүгийнгэр нь хол, ядуу амьдралтай ч тэрбээр хичээлдээ хичээнгүй суралцдаг байна. Тэрбээр даарсан байсан ч 100 онооны шалгалтадаа 99 авч, дүнгээрээ ангидаа тэргүүлжээ.  Хятадын твиттер гэгддэг вейбод уг зураг хэдхэн цагийн дотор 277 мянган лайк цуглуулсан гэнэ.

 

 

dМөсөн жаалd1 гэх зураг нийгмийн сүлжээнд нийтлэгдсний дараа нэгэн сэтгүүлч хүүгийн амьдралтай танилцахаар Юньнань мужид ирсэн байна.

Хүү эмээ, эгчтэйгээ хүндхэн нөхцөлд амьдардаг аж. Хүүг ээж нь орхиж явсан бол аав нь 5-6 сардаа нэг удаа гэртээ ирдэг гэнэ.

Хүүгийн зургийг нийгмийн сүлжээнээс үзсэн Комминуст намын Залуучуудын холбоо хүүгийн сургуульд 1500 ам.долларын өртөг бүхий сурагчдын хувцас болон сургуулийн халаалтыг сайжруулахад зориулж хандивласан байна.

Мөсөн жаалын зургаас үүдэн иргэд эрх баригчдаа алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдээ анхаардаггүй хэмээн буруутгажээ.

Бээжингийн тэргүүн Си Зиньпин ирэх 2020 он гэхэд алслагдсан бүс нутгийн иргэдийг ядуурлаас гаргахаа амласан ч өнөөг хүртэл уг ажил үр дүнтэй бус байгааг иргэд шүүмжилсэн аж.

Б.Дэлгэрцэцэг 

  • Hello, guest