Quotes by TradingView

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ТУЗ-ИЙН ТАВАН ГИШҮҮНИЙГ ШИНЭЭР ТОМИЛНО

erdenet

Засгийн газраас dМонгол зэс корпорациd1 ХХК-ийн эзэмшилд байсан dЭрдэнэтd1 үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаад буй. Үүнтэй холбогдуулан dЭрдэнэтd1 үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохоор болсон байна.

Одоогоор dЭрдэнэтd1 үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг төлөөлж У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэ нарын дөрвөн хүн ажиллаж буй. Эдгээрээс dЭрдэнэтd1 үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээхээр болсон байна. Харин 49 хувийн төлөөлөл болох М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөх аж.

dЭрдэнэтd1 үйлдвэрийн ТУЗ-д шинээр томилогдох нэр бүхий хүмүүсийн холбогдох материал АТГ-т хянагдсаны дараа олон нийтэд зарлагдахаар хүлээгдэж буй юм. Тус үйлдвэрийн ТУЗ-д:

1. Х.Хэрлэн /АМГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч/

2. Б.Элбэгзаяа /УУХҮ-ийн яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга/

3. Г.Билгүүн /ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/

4. С.Наранцогт /Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга/

5. Д.Баярсайхан /СЗХ-ны дэд дарга/ нарын таван хүнийг шинээр томилуулахаар Засгийн газраас чиглэл өгсөн байна.

Ж.МЯДАГБАДАМ

Эх сурвалж: мэдээ.мн

  • Hello, guest