Quotes by TradingView

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО

Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт 1 дүгээр сарын 22-ний өдрийн 14:00 цагт эхэлнэ. Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд  онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.

Сургалтын бүртгэл

“Монголын Хөрөнгийн Бирж”-ийн “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” ээлжит сургалтад бүртгүүлнэ үү.

Сургалт 2018 оны 1 дүгээр сарын 22-нд эхэлнэ.
Сургалтын үргэлжлэх хугацаа ажлын 5 хоног.
Өдөр бүр 14:00 – 18:50
Сургалтын төлбөр 150,000 төгрөгийг  Голомт банкны 1105021404 тоот дансанд байршуулна.

Хүлээн авагчийн нэр: Монголын хөрөнгийн бирж ХК

Гүйлгээний утга: Сургалтын төлбөр нэр …. …. / утас….. /

Холбоо барих утас: 11-313747 ext3312, 11-313747 ext3317

Сургалт “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн сургалтын танхимд болно
 ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

    

Даваа

14:10-15:40 Хөрөнгийн зах зээл
15:50-17:20 Биржийн үйл ажиллагаа, МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох нь
17:30-19:00 Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа

Мягмар

14:00-15:30 Хувьцааны ач холбогдол, өгөөж ба эрсдэл
15:40-17:10 Бондын үндсэн ойлголт, ач холбогдол, эрсдэл
17:20-18:50 Брокер дилерийн үйл ажиллагаа /ҮЦК-иар зочлох/

Лхагва

14:00-15:30 Хувьцааны суурь шинжилгээ
15:40-17:10 IPO-Үнэт цаас олон нийтэд санал болгох үйл ажиллагаа
17:20-18:50 Үүсмэл үнэт цаас, давхар бүртгэл

Пүрэв

14:00-15:30 Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа
15:40-17:10 ҮЦЗЗ-ийн хяналт, зохицуулалттай этгээд, тэдгээрт хориглох үйл ажиллагаа
17:20-18:50 Багц бүрдүүлэлт, Арилжааны сэтгэл зүй

Баасан

14:00-15:30 Олон улсын арилжааны үндсэн ойлголт, арилжаанд хэрхэн оролцох
15:40-17:10 Бататгах давтлага
17:20-18:50 Арилжааны системийн практик сургалт

Эх сурвалж: News.zindaa.mn

  • Hello, guest