Quotes by TradingView

ЛИНДСЕЙ ЛОХАН СОЛОНГОС ТЭРБУМТАНТАЙ БОЛЗОЖ ЭХЭЛЖЭЭ

Эдүгээ 31 настай, Америкийн жүжигчин, дуучин Линдсей Лохан БНСУ-ын бодибилдингийн тамирчин, dСолонгосын Халкd1 хочит Же Ён Хатай болзож эхэлсэн талаар dThe Sund1 мэдээлжээ.

Ён Ха нь Солонгосын тэрбумтнуудын нэг бөгөөд хувийн онгоцон дээрээ зургаа авахуулж, спортоор хичээллэн, улмаар загасны түрс бүхий оройн хоол зооглох дуртай зэрэг өөрийн тансаглалаа бусдад гайхуулах дуртай нэгэн аж. Солонгосын баячуудын жагсаалтад бичигддэг түүний мэргэжлийн гар барилдаанаар хэдий хэмжээний мөнгө олдог талаарх тодорхой мэдээлэл байдаггүй байна.

Тэрбээр Лохантай хамт орос дуу дуулж буй бичлэгээ олонд толилуулж, улмаар Грекийн Миконост тэдний болзсон Ибицагаас ч илүү сайхан байсан талаар өгүүлжээ. Гэвч Лоханы ойрын эх сурвалж “Vanity Fair”-т мэдээлэхдээ “Лол. Тэд болзоогүй. Тэд найзууд юм шүү” хэмээжээ.

lohan

lohan

lohan

lohan

Эх сурвалж:мэдээв.мн