Quotes by TradingView

ДАВСТААС ОЛДСОН ШАРИЛ ШИНЖЛЭХ УХААНД ШИНЭ НЭЭЛТ БОЛЖ БОЛЗОШГҮЙ

Өнөөдөр сонин

Увс аймгийн Давст сумын нутаг дахь давсны уурхайгаас өнгөрсөн сарын 4-нд эртний хүний занданшуулсан шарил олдсон талаар тухайн үед бид мэдээлж байсан. Хилийн бүсэд ойрхон байдаг давсны уурхайд олборлолт хийж байсан иргэд уг шарилыг олж, аймгийн Цагдаагийн газар, орон нутгийн байгаль хамгаалагчид хамтран хамгаалалтад аваад буй. Уурхайн давсны үений дээд талд, газрын гадаргаас 5-6 метрийн гүнд шороон хурдас дунд уг шарил байсан. Хөдсөн дээлтэй, адууны дэл, сүүлээр ороосон хүний шарил байгаа бөгөөд дэргэдээс нь модон хүрз, ойл зэрэг багаж олноороо олдсоныг Увс аймгийн Цагдаагийн газрынхан баримтжуулан зургийг нь авч олон нийтийн сүлжээнд тавьсан. Гэвч одоо болтол авран хамгаалах арга хэмжээ аваагүйг орон нутгийн иргэд хэлж буй.

Тус уурхай хэдэн жилийн өмнө бүтэн уул байсан бөгөөд тэнд нэлээд гүнд уг оршуулга байсан нь давс олборлох явцад ил болсон бололтой гэж нутгийн иргэд ч, цагдаагийнхан ч үзэж байгаа юм.

Харин мэргэжлийн хүмүүс dСайтар судалсныхаа дараа дүгнэлт гаргах боломжтой, манай улсын шинжлэх ухааны салбарт шинэ нээлт ч болж болзошгүйd1 гэдгийг хэллээ. Учир нь хөдөлмөрийн багаж зэмсэгтэйгээ, давсны уурхайн олборлолттой холбоотой олдвор урьд өмнө манай улсын нутаг дэвсгэрээс төдийлөн олдож байгаагүй, дэлхийд Австрийн нутаг дэвсгэрээс олдсоныг Венийн музейд Альпын нуруунаас олдсон Давсан хаант улсын үеийн олдвор нэртэйгээр хадгалж байдаг аж. Орон нутгийн зарим хүний дунд dСоциализмын үед оросууд бас ийм нэг олдвор олж авч явсанd1 гэх яриа байдаг юм билээ.

Уг олдворыг аварч хамгаалах ямар арга хэмжээ авч буй талаар Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбатаас лавлахад dМанай төв болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн хамтран Увс аймгийн Давст сумаас олдсон занданшуулсан шарил, бусад олдворыг авран хамгаалах арга хэмжээ авахаар ажлын хэсэг томилогдон, удахгүй орон нутгийг зорих гэж байна. Түүнийг авчирч судалсныхаа дараа орон нутагт нь хүлээлгэн өгнө.

Энэ олдвор шинжлэх ухаан талаасаа анхных байж болзошгүй. Өнгөрсөн сарын эхээр Австрид ажлаар явахдаа археологийн музейг нь үзэж байхад багаж хэрэгсэл, зэмсэг нь ойролцоо үзвэр байсан. Түүнтэй ойролцоо зүйлс Давстаас олдсон бололтой. Түүх, археологийн хүрээлэнгийнхэн сайтар судалж байж дүгнэлт гаргах байхd1 гэв.

Эх сурвалж: gogo.mn

  • Hello, guest