Quotes by TradingView

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН УУРХАЙЧИД ТАТВАРЫН ХУУЛИЙГ ЦУЦЛАХ ХҮРТЭЛ ТЭМЦЭНЭ ГЭВ

Б.Эрмүүн  GoGo.mn

Шинэ оноос dХувь хүний орлогын албан татварын тухайd1 хууль хэрэгжиж, 1.5 төгрөгөөс дээш төгрөгийн цалинтай иргэд  15-25 хувийн татварыг улсад төлөхөөр болсон.

Энэхүү хуулийг эсэргүүцэн Эрдэнэт үйлдвэрийн ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зарлалаа.

Тэд “Монгол улсын Их хурал, Засгийн газраас ХХОХТ-ыг шатлалтайгаар нэмэгдүүлэх хууль батлан хэрэгжүүлж байгаа нь нийт 46000 уурхайчны амьдралд маш хүнд дарамт учруулж байна. Засгийн газар төсвийн алдагдлыг нийт иргэдээс татвар нэмэх маягаар олж байгаа нь бурууd1 хэмээн мэдэгдэв.

Үйлдвэрчний эвлэлийнхэн цааш ярихдаа “Татвар нэмэгдүүлэхгүйгээр төсвийн алдагдлыг нөхөх бүрэн боломжтой бөгөөд уул уурхайн компаниудын татварыг нэмэгдүүлэх нь зөв гарц” гэв.

Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Оюу толгой ХХК тогтмол 5 хувиар, алтны уурхайнууд тогтмол 2.5 хувиар, Эрдэнэт үйлдвэр ХХК 16-18 хувиар төлж байгаа аж.

Иймд dУул уурхайн чиглэлийн компаниудын татварыг адилтган тэнцүүлэх маягаар буюу Эрдэнэт үйлдвэрээс авч буй хэмжээний Рояалтын татварыг Оюу толгой ХХК, Алтны уурхайнуудаас авах нь төсөвт хоёр дахин их мөнгийг төвлөрүүлэх боломжтойd1 гэдийг Эрдэнэт үйлдвэрийн ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ.

Тус үйлдвэрт нийт 6000 орчим уурхайчин ажилладаг бөгөөд 4000 нь хэвийн бус, 1000 орчим нь хүнд хортой нөхцөлд ажилладаг байна.

Тэдний дундаж цалин 1-2 сая төгрөг бөгөөд татварын хуулийг эрс эсэргүүцэж, цуцлахыг шаардлаа.

Уг тэмцэлд одоогийн байдлаар үйлдвэрийн 6000 уурхайчин нэгдсэн бөгөөд улсын хэмжээний бүх уурхайчин тэмцэхийг уриалав.

Уурхайчид гарын үсэг цуглуулж, төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэн, хуулийг цуцлах хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: gogo.mn

  • Hello, guest