Quotes by TradingView

Хойд Солонгос руу оргосон Пхеньянд 40 гаруй жил хоригдсон АНУ-ын түрүүч Чарльз Женкинс 77 насандаа таалал төгсжээ. Чарльз Женкинс Пхеньянаас 2004 онд суллагдсаныхаа дараа хамт хоригдож байсан Хитоми Сога гэх эмэгтэйтэй гэрлэж гэр бүлийн хамт Японд амьдарч байжээ. Тэрбээр 1965 онд Өмнөд Солонгост цэргийн алба хааж байхдаа коммунист дэглэмтэй Хойд Солонгос руу оргосон юм. Түрүүч Чарльз Женкинс Хойд Солонгост байх хугацаандаа англи хэл зааж, Америкийн империализмыг харуулсан үзэл суртлын кинонуудад америк офицерийн дүрийг бүтээж байв.

1990-ээд онд дэлхийг байлдан дагуулж байсан Их Британийн поп урсгалын dTake Thatd1 хамтлагийн гишүүн, дуучин Робби Уильямс юм.  Анх Их  Британийн dTake Thatd1 хамтлагийн гишүүнээр урлагт  хөл тавьж байсан ба 1996 онд уг хамтлагаасаа гарчээ. Р.Уильямс 12 студийн цомог гаргасан төдийгүй BRIT Awards-ын бүхий л түүхэнд хамгийн олон шагналыг хүртсэн дуучин юм.

1990-ээд оны шилдэг дуучнаар шалгарсны дараа түүнийг Их Британийн дуу хөгжмийн урлагийн алдрын танхимд нэрийг нь мөнхөлжээ. dIntensived1 цомгийг дэмжсэн түүний аялан тоглолтын тасалбар өдөрт 1,6 сая ширхэг зарагдсанаар Робби Уильямсын энэ амжилт Гиннесийн номонд бичигджээ.

Дуучин Робби Уильямс 2006 оноос хойш өөрийн соло уран бүтээлийг гаргах болсон билээ. Ийнхүү ганцаараа уран бүтээлээ хийж эхэлсэн нь түүний хувьд амжилт авчирсан юм.

Робби Уильямс аав болсноосоо хойш  эрүүл мэнддээ илүүтэй анхааран галбиржуулах төвд хичээллэж, муу зуршлаасаа ч татгалзах болсон байна. Энэ талаараа dБи тамхиа хаяснаас хойш бага зэрэг жин нэмсэн. Мөн би эрүүл мэндийнхээ төлөө галбиржуулах төвд үргэлж хичээллэдэгd1 гэжээ. Тэрбээр анхныхаа охиноо төрөхөөс өмнө өдөрт гурван хайрцаг тамхи татдаг байжээ.