Quotes by TradingView

Хан-Уул дүүрэг хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ

Ногоон, шар, цэнхэр, хар өнгийн эгнүүлэн тавьсан хогийн савнуудад цэцэрлэгийн бяцхан жаалууд хогоо ангилан хийнэ.

Учрыг нь багшаас нь лавлавал dХүүхдүүд маань цаасан хог хаягдлыг цэнхэр өнгийн саванд, шил лаазыг шар өнгийн саванд, хуванцар, гялгар уутыг ногоон саванд, бусад хог хаягдлыг хар өнгийн саванд ангилан хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хан-Уул дүүрэг нь dЭко дүүрэгd1 болох зорилт тавин dХог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэхd1 аян цэцэрлэг, сургуулиудад амжилттай хэрэгжүүлээд байна.d1 гэдгийг хэлсэн юм.

Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин  dХог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэхd1 аян амжилттай хэрэгжиж буй нь жишээ бол тус дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн багачууд байлаа.

Тус цэцэрлэгийн бүлэг бүр хог хаягдлаа ангилах хогийн савтай байх аж. Багш, ажилчид болон эцэг, эхчүүдийнхээ дунд хог хаягдлыг ангилан, ялгах тухай сургалтыг зохион байгуулж, энэ аянд нэгдэцгээж, уралдаан хүртэл зарласан байв.

Аяны талаар 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхтуяа ярихдаа dМанай багш, ажилчид хуралдаж, цэцэрлэгт маань ямар хог хаягдал ихэвчлэн гардаг, хаана ямар өнгийн хогийн савыг байрлуулбал зүгээр вэ гэдгийг ярилцсан. Ингээд ярилцахад бүлгүүдэд дахин ашиглагдахгүй буюу хар болон цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулах нь тохиромжгүй. Харин цэнхэр өнгийн савыг байрлуулах хэрэгтэй. Гал тогоонд цэвэр цаасан хог хаягдал бараг гарахгүй учраас ногоон, шар, хар өнгөтэй хогийн савыг байрлуулсан. Мөн эрхлэгч, нярав, аргазүйчийн өрөөнд ихэвчлэн цаасны хог хаягдал ихээр гардаг учраас цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулсан. Бид хүүхдүүддээ хог хаягдлаа ангилж сургахаас гадна дахин боловсруулах үйлдвэрүүдэд хогоо худалдсан мөнгөөрөө хуримтлал үүсгэж, хаврын тохижилтоороо цэцэрлэгийнхээ гадна талбайд дахин боловсруулах материалаар хийсэн сандлыг худалдан авахаар зорилт тавиад байгааd1 гэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан dЭко дүүрэг-Ногоон хөгжилd1 зорилтын хүрээнд Хан-Уул дүүрэг dХоггүй Хан-Уулd1, dХоггүй хорооd1 аянуудыг тус тус эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж  dЭко дүүрэгd1 нэрийн хуудастай болсон.

Энэ удаагийн хэрэгжүүлж буй dХог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэхd1 аяны хүрээнд хогийн цэгт дөрвөн өнгийн хогийн савыг байрлуулж, хог тус бүрийг тусгай хуваарийн дагуу ачиж тээвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ. Цаашдаа хог хаягдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг албаныхан хэлж байлаа.

dХан-Уул дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2017-2020 онд дүүргээ dЭко дүүрэгd1 болгон гэж тусгасан. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу Засаг дарга хэд хэдэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь энэ аян юм. Дүүргийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 7-нд А/364 дугаар захирамжийг гарган, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин  dХог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэхd1 аяны нээлтээ хийгээд байна. Уг аяны хүрээнд дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд, 16 хороо, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад хог хаягдлыг дөрвөн төрлөөр ангилан ялгах бэлтгэл ажлыг хангасанd1 тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр dЦаашдаа халдвартай, электрон хог хаягдлыг ангилан ялгах зорилготой байгаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эдийн засгийн чухал ач холбогдолтой. Одоо бид хогийн цэг дээр ангилан ялгалт хийж байгаа. Гэтэл хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эцсийн бүтээгдэхүүн хийхэд хэмнэлттэй. Дүүргийн хэмжээнд гарах хог хаягдлын хэмжээ багасна. dМонголын хог хаягдлыг дахин боловсруулах холбооd1 төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, өөрсдөө ирж хог хаягдлыг ирж, авч байгааd1 талаар ярилаа.

Хан-уул дүүрэг