Quotes by TradingView

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй усан оргилуурууд

Трэви усан оргилуур

Италийн Ром хотноо орших энэхүү усан оргилуурын өндөр нь 26 м өргөн нь 20м юм. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог энэхүү усан оргилуурт зоос шидээд хүслээ шивнээд зоосоо шийдвэл биелдэг ч гэж хүмүүс ярьдаг байна.  Тус усан оргилуурт өдөрт 3000 евротой тэнцэх хэмжээний зоос унадаг аж.

Монжукын шидэт усан оргилуур

Монжукын шидэт усан оргилуур нь шидэт хэмээн нэрлэсний учир нь үлгэрийн мэт гайхалтай өнгө өнгөний гэрэлд дуу хөгжмийн гэрэлд бүжих мэт усны оргилох хөдөлгөөн бүр нь дуу алдам үзэсгэлэнтэй байдаг байна. Тус усан оргилуур нь Испанийн Барселон хотноо байдаг бөгөөд үзэж сонирхох гэсэн жуулчдын цуваа огт тасардаггүй гэнэ.

Тиволын усан оргилуур 

Тиволын усан оргилуур нь Италийн эртний хот хэмээн  нэрлэгддэг Тиволид байдаг бөгөөд Италийн сэргэн мандалтын үеийн архитектурын урлагийн гайхамшигт тод жишээ юм. Юнеско-ын дэлхийд өвд бүртгэгдэн байдаг. Италийн католикийн их лам Ипполито II-тухайн үеийн нэрт архетиктурч Алберто Галванигаар хийж гүйцэтгүүлжээ. Энэхүү усан оргилуурын үзэсгэлэнтэй дүр зургийн нууц нь цэцэрлэгт хүрээлэнд оршдог аж.

Белажиогийн усан оргилуур 

Зугаа цэнгээний газар хэмээгддэг Лас Вегаст зочилж буй хүн бүрийн заавал очих ёстой газруудын нэг нь Белажиогийн усан оргилуур байдаг. Энэ нь тус хотын dБелажиоd1 зочид буудлын урд байрладаг бөгөөд 140 м хүртэлх өндөрт ус цацруулах нийт 1214 хоолой, 4500 гэрэлтүүлэг байдаг байна. Оройн 20:00 цагаас эхлэн хөгжмийн хэмнэлд янз бүр хувирах  усан оргилуурын гайхалтай тоглолт шөнө дунд хүртэл үргэлжилдэг байна.

Их баялгийн усан оргилуур 

dСантэк Cитиd1 хэмээх Сингапурын хамгийн том худалдааны төвийн газрын гадаргаас доош байрлах энэхүү усан оргилуур нь 1998 онд  Дэлхийн хамгийн том усан оргилуур хэмээн Геннисийн номонд бүртгэгджээ. Тжс усан оргилуур нь 1995 онд dСантэк Cитиd1  худалдааны төв баригдахад хамт баригджээ.