Quotes by TradingView

Б.Лхагвасүрэн:Залилан мэхлэгч Ч. Бээжинхүүгийн хатгаасаар намайг гэмт хэрэгтэн болгосон хүнтэй эцсээ хүртэл тэмцэнэ

Өглөөний сонинd1-ы саяхны нэгэн дугаарт dХохирогчийн дүрд хувирсан dУран ганd1-гийн захирал Б.Лхагвасүрэнгийн гэмт үйлдлүүдd1 гэсэн гарчиг бүхий нийтлэл бичигджээ. Үүнийг Чойжлоогийн Бээжинхүү гэгч эмэгтэйн үгээр бичсэн юм байна. Харамсалтай нь энэ Ч.Бээжинхүү гэгч нь өөрөө жинхэнэ луйварчин этгээд юмсанж. Түүний үйлдсэн зарим хэргээс товчхон өгүүлбээс:

Ч.Бээжинхүү нь одоогоос арваад жилийн өмнө Цэрэндагва гэдэг хүнээс Зайсан дахь 3,3 га газрыг нь dТаньд би 50 сая төгрөг өгьеd1 гэж итгэмжлэл хийлгэж аваад арван сая төгрөг өгч амыг нь таглангуутаа иргэн Б.Лхагвасүрэнд 400 мянган ам.доллараар зарчихжээ. Тэгэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ хийж, газрын гэрчилгээ болон бусад бичиг баримтыг Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Золбоогийн нэр дээр шилжүүлэхээр болсон ч Ч.Бээжинхүү нь бултаж зугтаад эхэлжээ. 400 мянган ам.доллар буюу нэг тэрбум төгрөг хэнэг ч үгүй аваад хармаалчихсан мөртлөө ийм авир гаргасан нь дэндүү хуншгүй үйлдэл мөн биз. Гэвч үүндээ бас сэтгэл нь ханахгүй дахиад луйвар хийж эхэлжээ. Тухайн үед Байгаль орчны яамны газрын дарга Намхай гэж хүн байсан бөгөөд Ч.Бээжинхүү энэ нөхрийн тархийг барьж хуйвалдаад Б.Лхагвасүрэнд зарсан газраа өөрийн dИхэрневаd1 компанийн нэр дээр шинээр газрын гэрчилгээ хууль бусаар авчих нь тэр. Уг газар нь гурван хэсэг газар бөгөөд Ч.Бээжинхүү нэг хэсэг 0,5 га газрыг нь Пүрэвтогтох гэдэг хүнд 100 мянган ам.доллараар зараад 50 мянган ам.долларыг нь аваад хармаалчихжээ. Тэгээд үлдсэн газрыг нь дахиад өөр хүнд дамлан зарах гээд явж байсан байна. Харин үүнийг нь иргэн Б.Лхагвасүрэн олж мэдсэнээр цагдаад гомдол гаргасан байдаг. Тиймээс тухайн үед Ч.Бээжинхүүтэй сууж байсан нөхөр Эрдэнэдалай нь dМанай авгай хэрэгт орох гээд байна. Цагдаагаас гомдолоо татчихаажээd1 гэж Б.Лхагвасүрэнгээс гуйх болжээ. Тэгээд мөнөөх dИхерневаd1 компанийн нэрээр хууль бусаар хийлгэж авсан бүх бичиг баримтыг нь Б.Лхагвасүрэнд өгөөд, уг Ихэрнева ХХК-ийн 60 хувийг Лхагвасүрэнгийн нэр дээр шилжүүлж өгсөнөөр иргэн Б.Лхагвасүрэн цагдаад өгсөн гомдолоо татаж авчээ. Тэгтэл бас болоогүй ээ, энүүхэн хооронд Ч.Бээжинхүү бас жаахан луйвар хийгээд авсан байдаг. Жишээ нь Б.Лхагвасүрэн Ч.Бээжинхүүгийн өмнөөс Пүрэвтогтох гэдэг хүний 50 мянган доллар, мөн уг газар дээр хашаа барьсан 3000 доллар, нийт 53 мянган долларыг зээлж өгсөн бөгөөд үүний барьцаанд Ч.Бээжинхүү 89-66 УБӨ улсын дугаартай Ландкрузер машинаа тавьсан байна. Гэтэл дараа нь элдэв арга хэлэглэж байгаад энэ машинаа бас хулхидаад авчихжээ. Мөн Ч.Бээжинхүү нь dГазрын гурвалсан гэрээг dИхэрневаd1 ХХК-д хийлгээд өгье. Газрын алба хахуулийн таван сая төгрөг өгчих гээд гэрээ хийж өгөхгүй байнаd1 гэж Энхтуяа гэдэг хүний dХААНd1 банкны данс өгчээ. Тиймээс Б.Лхагвасүрэн түүнд итгээд уг мөнгийг нь шилжүүлжээ. Гэтэл энэ нь худлаа байжээ. Төрийн албан хаагчийн нэрийг ашиглаж залилж авсан байв. Мөн Ч.Бээжинхүү хот төлөвлөлтийн газарт эскиз зураг батлуулж өгье, хахуулийн мөнгө хэрэгтэй байна гээд Б.Лхагвасүрэнгээс 4,5 сая төгрөг залилж авчээ. Үүнээс гадна Ховдын харъяат Ч.Бээжинхүү нь нутаг нэгт Ховдын хэд хэдэн хүнийг хуурч мэхэлсэн юм байна. Миний юмыг хөөцөлдөөд өгвөл мөнгө төгрөг, байшин барилга өгнө гэж том том ам гардаг, мөн сайн гэсэн өмгөөлөгч нарыг хөлсөлж авахдаа гаргууд бөгөөд энэхүү Зайсангийн газрын хэрэг дээр гэхэд л таван ч өмгөөлөгч ээлж дараалан хөлсөлж аваад, мөнгө төгрөг, байшин барилга өгнө гэж амлажээ. Гэвч тэр өмгөөлөгч нартаа хүртэл юу ч өгөлгүй зальдчихсан байх жишээтэй. Түүнчлэн Ч.Бээжинхүү нь төрийн албаны нэр барихдаа гаргууд нэгэн бөгөөд жишээ нь dБи дээгүүр их нөлөөтэй. Төрийн томчуудтай найз нөхөд. Тиймээс төрийн одон медаль гаргаад өгч чаднаd1 гэж олон хүнийг хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа юмсанж. Бээжинхүү нь одоогийн сууж буй нөхөр С.Алтангэрэлтэйгээ хамтраад 2014 онд нэгэн жижиг хэрэг өдүүлээд эрэн сурвалжлагдаж байсан өөр нэгэн баримт Улсын дээд шүүхийн цахим сайтад байдаг юм байна. Тэр нь юу гэвэл dУБТd1 компаниас С.Алтангэрэл 20 сая төгрөг зээлж, тэгээд эцэст нь уг компани зарга үүсгэж, үүний хариуд Ч.Бээжинхүү dМанай нөхөр Алтангэрэл нас барчихсанd1 гэж худлаа хэлсэнээр эдний хэн хэн нь эрэн сурвалжлагдаж байсан юм байна. Амьд байгаа нөхрөө нас барсан гэж худлаа хэлж явсан нь Ч.Бээжинхүү гэгчийг ямар хүн болохыг нотлоод өгч байгаа юм. Улаан цагаандаа гарчихсан ийм хүнийг одоо dЛуйварчинd1 гэж цоллохгүй бол өөр юу гэж цоллох юм бэ? dЛуйвардахыг завдсан Ч.Бээжинхүүd1 гэвэл дэндүү өрөөсгөл сонсогдоно. Яагаад гэвэл энэ хүн чинь элдэв арга залиар аль хэдийн авдагаа аваад, иддэгээ идчихсэн хүн шүү дээ. Ч.Бээжинхүүгийн тухайд гэвэл ийм байна. Харин dӨглөөний сонинd1-д бичигдсэнээр бол хохирогчийн дүрд хувирсан гэх Б.Лхагвасүрэнгийн гэмт үйлдлүүд гэвэл юу байж таарах вэ? Энэ тухай Б.Лхагвасүрэн ингэж өгүүлэв.

-Ингэхэд та Ч.Бээжинхүүгийн ямар эд хөрөнгийг луйвардаад авчихсан юм бэ?           

-dӨглөөний сонинd1-д намайг бичихдээ нэгдүгээр нүүрэн дээр нь, тэгээд бас хаягийг нь тавихдаа dУран ганd1 гэдгийг тодоор гаргасан байна. Бээжинхүүгийн тухай асуудал бол Лхагвасүрэн гэдэг хүнтэй холбоотой болохоос биш dУран ганd1 компанитай ямар ч хамаагүй юм. Үүний гол санаа нь манай компанийн нэр хүндэд халдаж, цаашдаа компанийг гутаах зорилго агуусан гэдэг нь гарчигнаасаа харагдаж байгаа юм. Мөн намайг хохирогчийн дүрд хувирсан гэж бичжээ. Ч.Бээжинхүүгээс болж хохирсон хүн гэвэл би л байна даа. Бас энэ сонин миний гэмт үйлдлүүд гэдгийг ямар маягаар, яаж нотлоод биччихсэн нь ойлгомжгүй байна.

Миний ямар үйлдлүүд гэмтэй болчихоод тэр сэтгүүлч юугаар нотолчихсон юм бол гэж асуумаар байна. Бээжинхүү гэдэг хүн очоод ярьж л дээ. Энэ Лхагвасүрэн гэдэг хүн миний эд хөрөнгийг дээрэмдчихсэн гэж хэлжээ. Эд хөрөнгө гэхээр чинь ямар нэгэн эд зүйлсийн нэр байх ёстой. Байшин бол байшин, газар бол газар, мөнгө бол мөнгө. Тэр нь байхгүй байгаа юм. Эд хөрөнгө гэдэг дээр огт юм бичээгүй байгаа байхгүй юу. Угаасаа байхгүй юм  чинь юугаа бичих вэ дээ. Худлаа юм бичиж чадахгүй юм чинь. Мөнгө авсан гэхээр авсан гэх мөнгөний тоо баримт байхгүй. Байр авчихсан юмуу гэхээр бас л юу ч байхгүй. Тэгтэл Ч.Бээжинхүү dМиний эд хөрөнгийг дээрэмдсэнd1 гэчихсэн байгаа юм. Эсвэл Бээжинхүүгийн хэлсэнийг сэтгүүлч ингэж гуйвуулж бичив үү? Үнэхээр эд хөрөнгөөрөө хохирчихсон юм бол түүнийгээ нэрлэх хэрэгтэй шүү дээ. гэтэл ийм юм огт нэрлээгүй байхад сэтгүүлч Р.Саруул гэдэг хүүхэн юуг нь ч ойлгоогүй мөртлөө намайг дээрэмчин маягаар бичиж байгаа байхгүй юу. Ингэхэд та юугаа дээрэмдүүлсэн юм бэ, юугаараа хохирчихсон юм бэ гээд Бээжинхүүгээс ядахнаа асуух хэрэгтэй шүү дээ. Надаас тэрбум төгрөг дээрэмдчихсэн Бээжинхүү юугаа надад алдсан гэж ярих юм бэ. Энэ авгай надад зарсан Зайсангийн тэр газар дээрээ нэг ширхэг ч шон босгоогүй, нэг ширхэг ч тоосго өрөөгүй, сохор зоосны ч зардал гаргаагүй, тэгээд арваад жил болоход нэг ч удаа газрын төлбөр төлөөгүй хүн шүү дээ. Тэр ч байтугай энэ газрыг үйл ажиллагаа явагдаагүй гээд цуцлах жагсаалтанд орчихсон байхад нь би Байгаль орчны хамгаалах санд гурван сая төгрөгийн хандив өргөж байж, цуцлагдах жагсаалтнаас аварч үлдсэн юм. Тэгээд газрынхаа төлбөрийг жил бүр төлж байсан. Иймдээ энэ газар одоо хүртэл цуцлагдаагүй байж байна. Ингэж хүний хөдөлмөрийг паразиталсан Ч.Бээжинхүү гэгчийн үнэн дүр төрхийг тэр сэтгүүлч огт мэдээгүй. Миний буруутай байж болох ганцхан зүйл байгаа. Би үүнийгээ хаана ч хэлдэг. Тэр нь юу гэвэл Бээжинхүү анх надтай гэрээ хийхдээ миний хүү Золбоогийн нэр дээр газрын бүх бичиг баримтыг шилжүүлж өгөх ёстой байлаа. Ингээд Золбоогийн нэр дээр dИхэрневаd1 компанийн бичиг баримтыг шилжүүлж гарын үсэг зуруулахаар Бээжинхүүг олж уулзах гэсэн боловч надаас зугтаагаад олдож өгөөгүй. Гэрээ хийсэн dИхерневаd1 нь Бээжинхүүгийн компани болохоор түүний тамга тэмдэг, гарын үсэг хэрэгтэй байдаг. Зайсангийг газар дээр барилга байшин барих ёстой байдаг, тайлан тооцоо өгөх ёстой байдаг. тэгтэл Бээжинхүү гурав дөрвөн жил зугтаагаад надад олдоогүй. Тиймээс би аргагүйн эрхэнд Байгаль орчны яаманд хүсэлт гаргасан. Анх ямар гэрээ хийгдсэн, Бээжинхүүд 400 мянган доллар өгсөн, одоо Л.Золбоогийн dДалай Омбоd1 компанийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлэх ёстой, тэтэл Бээжинхүү гарын үсэг зурахгүй, олдохгүй байна гэх мэтээр бүхий л гомдол саналаа тайлбарласан. Байгаль орчны яам миний хүсэлтийг хүлээж аваад үнэхээр хөрөнгө оруулагч тал нь хөрөнгө оруулах гээд байгаа юм бол газрыг нь нэрэн дээр нь шилжүүлэх хувилбар байдаг юм гээд сайдын тушаал гаргуулаад dДалай Омбоd1 компанийн нэр дээр шилжүүлсэн. Тэр үед Бээжинхүү олдохгүй байсан учраас түүний өмнөөс би гарын үсэг зурсан. Ингээд Зайсангийн газар дээр зуугаад сая ам.долларын төсөл бүхий гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд иж бүрэн гражтай найман ширхэг байшин барьсан. Энэ бол төслийн дөнгөж гучин хувь нь шүү дээ. Ингээд байшин баригдаад дуусах дөхөж байтал гэнэт Бээжинхүү гарч ирээд dМиний газрыг dДалай Омбоd1 компани булаагаад авчихлаа. Лхагвасүрэн нь намайг залилсан. Миний өмнөөс гарын үсэг зурж газрыг минь шилжүүлж авсанd1 гээд зарга хийгээд эхэлсэн. Тэглээ ч уг хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болж хаагдсан. Гэтэл Бээжинхүү захиргааны хэргээр БОНХЯ-ны шүүхэд өгч сайдын тушаалыг цуцлах нэхэмжлэл гаргасан. Бээжинхүү нь уг тушаалыг мэдсэнээс хойш нэг сарын дотор шүүхэд хандах ёстой байхад бүтэн жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гомдол гаргаж байхад шүүх үүнийг нь хүлээн авч хэрэг үүсгэж сайдын тушаалыг цуцалсан. Үүгээр зогсохгүй Бээжинхүү намайг гадаад руу оргон зайлж магадгүй гэж хилийн хориг тавиулж, улмаар хөрөнгө оруулагчдыг нь Монголд оруулж ирэхгүй болгох гэж Гадаадын харъяатын газраар өргөдөл барин гүйж, гадаад хөрөнгө оруулагчдыг айлган сүрдүүлсэн. Ингэж тэр намайг гадаад түншүүдийн маань өмнө ичгэвтэр байдалд оруулж, үл итгэх байдал үүсгэсэн. Үүнээс болж тэд хөрөнгө оруулалтаа зогсоож байлаа. Миний бууртай үйлдэл гэвэл Бээжинхүүгийн өмнөөс Лхагвасүрэн гэж гарын үсэг зурсанд байгаа юм. Гэхдээ ингэлээ гээд Бээжинхүүг хохироосон юм ерөөсөө байхгүй. Дараахан нь өршөөлийн хууль гарснаар энэ хэрэг хаагдсан. Одоо тэгтэл Ч.Бээжинхүү нөгөө л гарын үсэг зурсан гэх улиг домог болсон юмыг дахин гаргаж ирээд Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан. Одоо энэ хэрэг Чингэлтэйн цагдаад байж байна. Түүнд миний гарын үсэг зурсан гэх аль дивангарын хэдэн шүүхийн тогтоол байдаг. Өөр юу ч байхгүй. Тэгээд үүнийгээ хуулийнханд үзүүлж dЛхагвасүрэн гэдэг хүн миний газрыг зальдаад авчихлааd1 гэж хэнэг ч үгүй уйлан дуулж явдаг. Тэгэхдээ надаас авсан нөгөө 400 мянган доллар болоод бусад залилангийн хэргийнхээ тухай тас нуудаг. Ингэж тэр хуульчдын тархийг барьж, намайг гэмт хэрэгтэн мэтээр харагдуулж явдаг хүн. Үүнийг нь гярхай сэтгүүлч бол мэдэх ёстой л доо. Тэгтэл dӨглөөний сонинd1-ы тэр Р.Саруул гэдэг хүүхэн юу ч ухаж төнхөлгүйгээр зөвхөн Бээжинхүүгийн хэнд ч хэрэггүй болсон хэдэн бичиг баримтыг нэг л их ноцтой материал олчихсон аятай ханхалзаж байгаа нь ёстой инээдтэй. Хуулийнхан бол хэн нэгэн зальтанд тархиа бариуллаа гэхэд зөвхөн хариуцагч, хохирогч нарт л нөлөөлнө. Харин сэтгүүлч хүн хэн нэгэн зальтанд ингэж тархиа бариулах нь маш хорлонтой. Яагаад гэвэл бичсэн юм нь ганц хүний эрх ашигт үйлчлэх биш, олон түмэнд хүрдэг. Үүгээрээ бол сэтгүүлч хүн маш хариуцлагатай байх ёстой гэж би боддог.

-Уг нь сэтгүүлч хүн зөвхөн нэг талыг барих биш нөгөө талаас нь бас үнэн худлыг лавладаг байх ёстой доо.

-Харин тийм. Тэгтэл dӨглөөний сонинd1-ны тэр Р.Саруул гэдэг хүүхэн надтай огт харьцаагүй. Зөвхөн Ч.Бээжинхүүгийн аль хэдийн хэрэгсэхгүй болоод хаагдчихсан хэдэн тогтоолыг үзчихээд л ноцтой материал олчихлоо гэж эндүүрсэн. Хэрвээ надаас энэ бүгдийг асуусан бол бүх юм өөрөөр эргэж Ч.Бээжинхүүгийн уйлан дуулж байсан нь бүгд худлаа болж хувирах байлаа. Тэгтэл надтай ерөөсөө холбогдоогүй. Тэгэхээр энд Бээжинхүүг зөв ч бай, буруу ч бай ямар нэгэн байдлаар өмгөөлж бичих гэсэн ашиг сонирхолын зөрчил харагдаад байгаа юм. Өмнө нь dНоцтой мэдээd1 сонинд Ч.Бээжинхүүгийн тухай тодорхой баримттайгаар бичигдэж байсан. Үүнийг бичихийн тулд тус сонины редакцийнхан нөгөө талаас бас үнэн худлыг тодруулахаар Ч.Бээжинхүүтэй уулзсан байдаг. Мань хүүхэн ч яахав нөгөө л аль дивангарын хэнд ч хэрэггүй болсон хэдэн баримтаа үзүүлсэн байгаа юм. Тэгэхээр нь сониныхон dЗа наад бичиг баримтууд чинь хэнд ч ойлгомжтой. Яагаав Лхагвасүрэн чиний өмнөөс гарын үсэг зурсан нэг тийм жижигхэн хэрэг л байгаа биз дээ. Ингэлээ гээд Лхагвасүрэн хэнд ч хохирол учруулаагүй. Бээжинхүү та ч хохироогүй. Тэгтэл хуулийн овжин хүмүүс чиний талд үйлчлээд жижигхээн хуулийн цоорхойн дээр ажиллаад байсан юм билээ. Хамгийн гол асуудал бол Бээжинхүү та арваад жилийн өмнө Зайсан дахь 3,3 га газраа зарахдаа Лхагвасүрэнгээс 400 мянган ам.доллар авсан байх юм. Тэгээд дахиад луйвар хийжээ. Энэ чинь л хамгийн гол асуудал. Одоо наад дэмий яриагаа орхи…d1 гэж хэлээд Ч.Бээжинхүүгийн 400 мянган ам.доллар авч байсан гарын үсэгтэй баримт, бас өөр бусад залилангийн хэргийнх нь тухай баримтуудыг үзүүлсэн байгаа юм. Тэгтэл Бээжинхүүгийн царай час улайж ирсэнээ: dНаадуул чинь бүгд хуурамч материалd1 гээд л өөдөөс нь улайм цайм цамнаж гарсан гэж байгаа. Нотариатаар батлуулсан өөрийнхөө паспортын зургийг хүртэл dМиний зураг бишd1 гээд чарлаад ойчсон байгаа юм даа. Тэгээд нөгөө сэтгүүлчид байж суухын аргагүй болоод түүнээс зугтсан байдаг. Ингэж Бээжинхүү ямаршуухан хүн болох тараа таниулсан юм билээ. Идсэн ууснаа хүртэл шударгаар хүлээн зөвшөөрч чадахгүй ийм л хүн дээ.

-Таны гэмт үйлдлүүд гээд байгаа зүйл өөр юу байна аа?

-dӨглөөний сонинd1-д бичсэнээр бол хэд хэдэн юм дурджээ. Намайг гурван ч хүнийг хохироосон гэж байна. Ямар ч баримтгүйгээр нэг залууг хохироосон, бас нэг хүүхнийг хохироосон гэж бичжээ. Тэр залуугийн 12 давхар байшинг би луйвардчихсан юм гэнэ дээ. Бас Самбуу гэдэг хүнийг хохироосон гэнэ. Тэгсэн мөртлөө энэ гурван хүний хохирсон хохирлыг нотолж чадаагүй. Чухам юуны улмаас, хэрхэн яаж хохирсныг нь бичээгүй. Нэг залуу, нэг хүүхэн хохирсон гэсэн мөртлөө тэр нь ямар ч нэр байхгүй. Хүн хохирчихлоо гэхэд ядахнаа овог нэр нь байдаг юм байгаа биз дээ. Бас надад энэ хүмүүс юугаа луйвардуулсан юм тэрийг нь он сартай нь гаргаад ирэх ёстой. Сэтгүүлч хүн ийм бүдүүн тоймын юм таамгаар бичиж болохгүй байх аа. Тэгээд энэ сэтгүүлч бас dЦ.Нямдорж сайд аа. Б.Лхагвасүрэнгийн энэхүү гэмт үйлдлийг одоо л хазаарлахгүй бол цаашид маш олон хүн хохирогч болж үлдэх ноцтой байдал үүсэх нь байна шүү…d1 гэх мэтээр сүржигнэсэн байгаа юм. Ёстой инээдтэй. Ямар ноцтой байдал үүсчихээд байгаа юм бол доо. Харин ч тэр Нямдорж сайд нь намайг дуудаж уулзаасай. Тэгвэл ч ёстой би Бээжинхүү болоод түүнийг өмгөөлж хамгаалж байсан төрийн зарим нэг томчуудын хамаг юмыг уудалж өгнө дөө. Бээжинхүүг өмгөөлж хамгаалж явсан хоёр ч генералын гарын үсэг бүхий бичиг баримт надад байна. Харин энэ dӨглөөний сонинd1-д тавигдсан баримтууд бол ёстой инээд хүрмээр юм байна. Бээжинхүүгийн хэлсэнд зүгээр л итгээд ямар ч ач холбогдолгүй хэдэн баримт нийтэлчихэж. Жишээ нь Зайсангийн газар дээр барилга барихын тулд холбогдох газар албан бичиг өгч байсан,  татгалзаж байсан гэх мэтийн хаа хамаагүй юмыг шүүрч аваад тавьчихаж. Төрийн байгууллагаас албан бичиг өгсөн нь гэмт  үйлдэл юмуу. Ямар хуулийн ямар заалтыг яагаад зөрччихсөн юм бэ. Тэр нь огт байхгүй. Энэ бүхэн нь Бээжинхүүгийн эд юмыг луйвардсан гэдэгтэй ямар ч холбогдолгүй. Компаниудын хоорондох зөвшөөрөл хөөцөлдөж байсан албан бичгүүдийг л тавьчихсан. Тэгээд баримтуудынхаа доод талд dУран ганd1 компанийн нэрийг оруулаад биччихэж. dУран ганd1 компани энд ямар ч холбогдолгүй. Манай хүү Золбоогийн dДалай омбоd1, Бээжинхүүгийн dИхерневаd1 гэдэг хоёр компанийн л хоорондын асуудал байгаа шүү дээ. Баримтынхаа учир начрыг ч ойлгоогүй. Ийм завхарсан юм гэж байх уу даа. Ерөөсөө нэг болсон болоогүй тамгатай цаас л байвал Лхагвасүрэнд холбогдох ноцтой баримт гэж үзсэн бололтой. Үүнийгээ тэгээд эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж солиорох юм биш байгаа даа, бурхан минь…  Юун тухай бичиж байгаагаа ч мань сэтгүүлч ухаарсангүй. Бээжинхүү өөрөө хохирсоноо хэлж чадахгүй, бодит баримт байхгүй. Тэгсэн мөртлөө хаа хамаагүй Самбуу гэж өвгөнийг оруулж байгаа юм. Самбуу өвгөн яаж хохирсон юм, хэрэв хохирсон бол баримтаар үзүүлэх хэрэгтэй. Би dӨглөөний сонинd1-ы редакци дээр явж очоод тэр Саруул гэдэг хүүхэнд dБи хэнийг юугаар хохироочихсон юм бэd1 гэсэн чинь dӨөрөө үзэхгүй юу, баримт нь энэ байнаd1 гээд Бээжинхүүгийн нөгөө хэдэн улиг болсон юмыг өөдөөс чулуудаж байгаа юм. Тэгэхээр нь би dЭнд Бээжинхүү төдий хэмжээний төгрөг мөнгөөр, тийм байшингаар юмуу, тийм газраар хохирчихсон гэсэн юм байхгүй байна. Та ялгаж салгаж бичсэн юм бол өөрөө олоод өгөөчd1 гэсэн чинь dБи тэр бүгдийг үзэж суудаг хүн бишd1 гэж урдаас уурлаж байгаа юм. Юу гэсэн үг вэ? Энэ хүн чинь үзэж сууж байгаад бичих ёстой биз дээ. Өөрөө нягталж үзээгүй, мэдээгүй, ойлгоо ч үгүй байж л компанийн болоод миний нэр төрд бүдүүлгээр халдсан байгаа юм. Зөвхөн ганц хүний үгээр шүү. Тэр нь болохоор хэнд юу ч гэж худлаа хэлж чадахаар айхтар хүн. Өөрийнхөө нотариатаар оруулсан паспортын хуулбарийг хүртэл минийх биш гэж улайм цайм мэлздэг л хүн шүү дээ. Би ойлгохдоо энэ сэтгүүлч ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхолоор хандсан. Үүнийг би шалгуулна. Сүхбаатар дүүргийн цагдаад гомдолоо гаргачихсан байгаа. Энэ тухай нь хэлэхэд dЧамтай шүүх дээр уулзаяd1 гээд их моодгор байна лээ. Хаана очихоо ч мэдэхгүй байна. Шинэ хуулиар бол одоо тэгэж шүүх дээр очихоо байсан шүү дээ. Зөрчлийн хуулиар шууд л цагдаа дээр шийдчихдэг болсон. Энэ хүүхэн сониныхоо буланд залруулсан болоод өнгөрнө гэж бодож байгаа байх. Үгүй шүү. Одоо бол би заавал арга хэмжээ авахуулж байж л сална. Хүнийг ор мөргүй гүтгэчихээд залруулга төдийхнөөр аргална гэж бодож байвал эндүүрэл. Тэгээд энэ Саруул өөрийгөө өдөр тутмын сонины мундаг сэтгүүлч гэж ичих ч үгүй хэлж байх юм. Би бол олон жил сэтгүүлч хийсэн, миний бичсэн юмтай маргах үндэсгүй, би бол цагдаа, прокурорынхноос ч илүү мэдэж бичдэг гэж хэлж байна лээ. Тэгсэн хэрнээ бичиж байгаа юмныхаа логикийг ч ойлгоогүй. Миний өгсөн баримтуудыг үзсэнээ dӨө, та нээрээ хохирчихсон юм шиг байна ааd1 гэж хэлж байгаа юм. Би сэтгүүлчидийг үнэний төлөө бичдэг мундаг улс гэж боддог. Тэгтэл зарим нь үнэхээр ядуу сэтгэлгээтэй, ганц хүний үгийг үнэн гэж эндүүрээд чухал баримт олчихсон мэтээр хөөрцөглөж явдаг юм байна. Би тэр Саруул гэдэгт Бээжинхүүтэй холбоотой бүх баримтыг үзүүлэхэд  сүүлдээ хэлэх үг нь олдохгүй болж бантахдаа dМиний утсыг та нар хаанаас олдог юм бэ. Манай гэр бүлийнхнээс өөр мэдэх ёсгүй утсыг мэдчихсэн байнаd1 гэж уурлан дайрч байгаа юм. Ичсэн хүн хүн ална гэдэг л энэ дээ. Жирийн нэг сэтгүүлчийн утсыг олох нь тийм ноцтой юмуу. Эсвэл энэ хүүхэн тагнуулын төв газрынхан шиг тийм айхтар харуул хамгаалалтан дор суудаг юм уу? Үгүй л юм билээ. Намайг явж ороход dӨглөөний сонинd1-ы газрын хаалга нь онгорхой, тэгээд хамгийн үүд хавьцаа л сууж байсан шүү дээ. Хүнийг ор мөргүй гүтгэж, нэр төрийг нь бузарлаж хаясан тухай яриа явж байхад нэг тийм утасны дугаар олсон олоогүй тухай өөдөөс ярьж байгаа нь инээдэмтэй. Тэгээд тэр Саруул сав л хийвэл шар нэртэй чөлөөт хэвлэлийг муулах юм. dБи бол өдөр тутмын сонины том сэтгүүлч. Тиймээс тэр шар хэвлэлүүд шиг хүнийг луйварчин түйвэрчин гэж бичихгүйd1 гэж хэлж байгаа юм. Талхчин хүнийг талхчин гэдэг, гуталчин хүнийг гуталчин гэдэг. Үүн шиг луйварчин хүнийг луйварчин гэхгүй өөр яах ёстой юм бэ. Хэдийгээр Р.Саруул намайг луйварчин гэж цоллоогүй ч доторхи бичлэгэндээ намайг хэд хэдэн хүний өмч хөрөнгийг луйвардаж авсан гэж гүтгээд биччихсэн л байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Лхагвасүрэнгийн барилга барьсныг буруу болохыг шүүхээр тогтоочихсон гэж байгаа юм. Ерөөсөө барилга барьсан бариагүй гэдэг дээр шүүх дээр хаана ч тийм шийдвэр гараагүй. Ямар шийдвэр гарсныг ч мэдэхгүй, ойлгоо ч үгүй, уншаа ч үгүй, уншсан ч ойлгохгүй, ухаанаар тааруухан. Ийм чадвар муутай хүнийг өдий болтол ажиллуулаад байгаа тэр dӨглөөний сонинd1-ы эрхлэгч нэг юм бодох цаг болжээ. Бас нэг асуудал байна. dНоцтой мэдээd1 сонины сэтгүүлч Бээжинхүүтэй уулзаж байхдаа над руу залгаад dЭнэ хүн чинь өөрөөс чинь 400 мянган доллар аваагүй гээд байх юм. Үнэн юмуу, худлаа юмууd1 гэж асуусан юм. Тэгэхээр нь би dЮу ярьж байгаа юм бэ. Надаас 400 мянган доллар авчихаад аваагүй гэж улайм цайм хэлж байгаа наад хүүхэндээ  чи тархиа бариулчихаа юу. За чи тэгвэл наад хүнээ 400 мянган доллар аваагүй болохыг нотлоотох. Хэрвээ нотолчихвол би чамайг хоёр өрөө байраар шагнанаd1 гэж хэлж байсан юм. Үүнийг Бээжинхүү утсандаа хураагаад авчихсан юм билээ. Би  яагаад ингэж хэлсэн бэ гэхээр Бээжинхүүг 400 мянган доллар надаас аваагүй гэдгийг тэр сэтгүүлч хэзээ ч нотолж чадахгүй гэдэг дээр итгэл төрүүлэх гэж л ийм үг хэлсэн. Яагаад гэвэл 400 мянган ам.доллар авсан нь гарцаагүй үнэн юм чинь… Гарын үсэгтэй бичиг баримт нь байгаа юм чинь. Тэгтэл Бээжинхүү үүнийг мушгиад dЛхагвасүрэн тэр сэтгүүлчээр юмаа бичүүлээд хоёр өрөө байр амласанd1 гэх мэтээр бичүүлсэн байгаа юм. Тэр бичлэг хэрвээ Бээжинхүүд байгаа бол одоо  халуун дээр нь цагдаад гаргаж өгөх хэрэгтэй. Энэ бичлэгийг сэтгүүлч Саруул сонссон мэтээр бичжээ. Хэрвээ үнэхээр сонссон бол та буруу ойлгож бичив үү, эсвэл зориуд мушгиж бичив үү. Үүнийгээ нотлох хэрэгтэй шүү. Гэвч албаар өөртөө ашиггүй хэсгийг нь хасаад, зөвхөн сэтгүүлчийг буруутгах, эсвэл намайг буруутгах гэсэн тэр хэсгийг нь тасалж аваад оруулчихсан болох нь ажиглагдаад байгаа. Би сэтгүүлч хүнийг шударга үнэний талд явдаг л гэж боддог. Намайг одоо мөнгөтэй гэж хараад луйвар хийчихлээ гэж бодоод байдаг юмуу. Ядуу хүн бас луйварчин байж болоод байгаа юм биш үү. Би төр засагтаа хэдэн зуун сая төгрөгөөр татвар төлөөд, өчнөөн олон хүнийг ажлын байраар хангаад улс орондоо тустай, өөрөө ашигтай, нийгэмдээ хэрэгтэй бизнес хийгээд явж байна. Надад тэгэж бусдыг луйвардаж илүү баяжих гэсэн сэтгэл ердөө ч алга. Тэгтэл миний хэлсэн үг болгон заавал буруу байх, үйлдэл болгон хүнийг луйвардсан болж байх ёстой юмуу. Бизнесийн хэдэн компаниуд л энэ улс орныг чирч явдаг шүү дээ. Тэгтэл энэ dӨглөөний сониндd1 бичсэнээр бол Зайсанд баригдсан dХан түшээd1 хорооллыг нэг л их ноцтой, хууль бус юм барьчихсан мэтээр сүржигнэн бичсэн байх юм. Энэ чинь ямар ч аавын хүү бариад босгочихдог байдаг л нэг хороолол шүү дээ. Тэгтэл цөмийн зэвсэгийн туршилт маягийн цогцолбор босгочихсон аятай л сүр бадруулаад байх юм. Тэгж яривал манайх шиг бүх бичиг баримт, зөвшөөрлөө хууль ёсоор авсан компани Зайсанд байхгүй. Огт зөвшөөрөлгүй зүгээр нэг газартай хүн л шууд барилга бариад эхэлсэн байдаг. Гэтэл манайх бүх техник нөхцөл, бүх зөвшөөрөл, бүх эскизүүдээ батлуулаад, бүх төлбөрөө төлөөд, дэд бүтцийн асуудлыг шийдээд, хамгийн сүүлд нь ажил эхлүүлэх зөвшөөрөл авч байгаад барилгын ажлаа эхлүүлсэн. Тэгэхэд гэмт үйлдэл хийчихсэн мэтээр, хориотой барилга барьчихсан мэтээр зүгээр нэг Улсын комисстой холбоотой хэдэн албан бичгийг сонинд тавьчихаад, түүнийгээ ноцтой баримт мэтээр ойлгоод явж байгаа нь өрөвдөлтэй юм. Энэ барилга дээр хориглосон барьсан ямар ч шүүхийн шийдвэр байхгүй. Тэгэхэд улайм цайм хүн гүжирдэж байдаг. Энэ барилгыг яагаад Улсын комисс хүлээж авахгүй байгаа вэ гэвэл Бээжинхүү гэдэг хүн л элдэв зарга үүсгээд гацаачихаад байгаа юм. Тэрнээс биш хууль бус юм ердөө ч байхгүй. Бээжинхүү өөрөө элдэв зарга гаргачихаад цагдаа дээр дуудахаар ирэхгүй бултаж зугтаад байдаг. Ерөөсөө л цайчихсан хүн. dНоцтой мэдээd1 сонины сэтгүүлчийг Зайсан руу авч очоод dЭнэ барилга бол Лхагвасүрэнгийн луйвардаж босгосон барилгаd1 гээд л үзүүлсэн байгаа юм. Харин тэр сэтгүүлч эхэндээ төөрөлдөж яваад сүүлдээ учрыг ойлгоод Бээжинхүүг аюултай хүн байна гэдгийг ойлгосон. dӨглөөний сонинd1-ы сэтгүүлчийг бас Зайсан руу дагуулж аваачаад тархийг нь угаасан байх жишээтэй. Угаасаа заль мэхэнд мэргэшсэн хүн гэдэг чинь мэргэшсэн хүнийг л хэлнэ шүү дээ. Ийм хүний үгэнд итгээд бусдыг гүжирдэн гүтгэж байгаа сэтгүүлч хүн яавч зүгээр өнгөрөх ёсгүй. Би эцсээ хүртэл тэмцэнэ. Хууль цагдаа аяндаа учир начрыг нь гаргаад өгөх байх аа гэж найдаж байна.

Ярилцсан Б.Бадрал