Quotes by TradingView

Монцемент төсөл хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 60 гаруй хувийг урьдчилан төлөөд байна


Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг Авилгатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн мэдээлэл дунд Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийг хамруулан үндэслэлгүй мэдээлж байгаад хариуцлагатайгаар няцаалт өгч байна.
Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийн зээлийн эргэн төлөлт нь тухайн үед Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан хөгжлийн зээлүүд дотор сайн жишээ болохуйц хөтөлбөр гэдгийг олон талын эх сурвалж Нүүдэл Шийдэл нэвтрүүлгээр олон нийтэд мэдээлж байсныг онцолъё.
dМонцемент билдинг материалсd1 ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат: – dМанай компани dМонполиметd1 групп болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр Дорноговь аймгийн Өргөн суманд жилд нэг сая тонны хүчин чадалтай цементийн цогц үйлдвэр барих төслийг 2006 оноос хойш 10 гаруй жилийн тууштай судалгаа, шинжилгээний үндсэн дээр хэрэгжүүлж, 2014 оны сүүлээр санхүүжилтээ амжилттай босгоод, 2015 онд үйлдвэрээ ашиглалтад өгч, зах зээлд нэвтрүүлээд, төсөл маань амжилттай хэрэгжиж байна.
Нийт санхүүжилтийн 25 орчим хувийг бондын эх үүсвэрээс буюу Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан. Нийт 65 сая ам.доллар авснаас өнөөдрийн байдлаар эргэн төлөлт 33,3 сая ам.долларыг үндсэн төлбөрт 12,6 сая ам.долларыг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байна. Нийтдээ 45,9 сая ам.доллар буюу 60 гаруй хувийн төлөлт хийсэн байна. Бусад төслүүдтэй харьцуулахад харьцангуй амжилттай, эдийн засгийн хүнд хэцүү, хямралтай цаг үед эрсдэлээ дааж яваа бүтээлч төсөл юм.

-МОНЦЕМЕНТ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТӨЛӨЛТҮҮДЭЭ ХИЙЖ БАЙНА-
Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат: – dМонцементd1 төсөл 65 сая ам.долларын зээл аваад, өнөөдрийн байдлаар хугацаанаас нь өмнө төлөлтүүдээ хийгээд явж байна.
dМонцементd1 төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийн дагуу Чингис бондын хөрөнгөөс зарцуулсан цөөхөн төслүүдийн нэг юм. Тухайн үед ҮАБЗ-өөс нэг доллар цаанаа дахин 2-3 доллар авчрах тийм төслүүдийг санхүүжүүлэх тухай чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл төслийн 20-30 хувьд л бондын мөнгийг оруулах, үлдсэнийг нь төсөл санаачлагч, мөн гадаадын банк санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэх гэсэн чиглэл өгсөн. Яг энэ чиглэлийн дагуу төслөө амжилттай хэрэгжүүлсэн компани бол dМонполиметd1-ийн Монцемент төсөл байна.
Үндэсний үйлдвэрлэгч dМонполиметd1 ХХК болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) хамтарсан хөрөнгө оруулалттай dМонцемент Билдинг Материалсd1 ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн хэрэглэгчдэд европ стандарт хангасан шинэлэг бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлсээр байна. Улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ зориулж,хүндрэл бэрхшээлийн ард хөлс дуслуулан гарч явахад хэвлэл мэдээллээр элдэв гүтгэлэг тарааж байгаа нь компанийн нэр хүндийг гутаахаас илүүтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын итгэл найдварыг сэвтүүлэх муу талтай.
Харин 1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангаж, үйлдвэрээс гарах хаягдал халуун хийг ашиглан дахин боловсруулалт хийж 5 мвт эрчим хүч гаргадаг, усыг цэвэршүүлэн хөргөлтийн системд ашигладаг зэрэг шинэ эко технологиудыг нэвтрүүлсэн dМонцементd1 төсөл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эко үйлдвэрийг бий болгоод байгаа нь Монголчууд та бидний бахархалт үйл явдал юм.

С.Баяр