Quotes by TradingView

Сүрьеэтэй өвчтөнүүдэд хүнс, дулаан хувцас өглөө

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслөөс сүрьеэ өвчтэй иргэдэд дулаан хувцас, хүнс гардууллаа. Манай улсад сүрьеэ өвчнөөр жил бүр 4000 орчим хүн шинээр оношлогдож буйн олонхи нь хоол тэжээлийн дутагдалтай нийгмийн эмзэг давхаргынхан байна гэх судалгаа бий.  Удаан хугацаанд олон төрлийн антибиотек давхар уухаас гадна энэ өвчнийг эдгээхэд биеийн дархлаа сайн байх нь чухал. Тэр утгаараа Глобаль сангийн сүрьегийн төслийн нэг хэсэг нь өвчтөнүүдэд нийгмийн халамж дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг хэмээн төслийг зохицуулагч А.Оюунбилэг онцоллоо.

Тэрээр, dЭнэ арга хэмжээ нь өвчтөнүүдийн эмчилгээнд төдийгүй, амьдралд нь дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм. Бид дүүрэг бүрийн сүрьеэгийн диспансераас үнэхээр дэмжлэг шаардлагатай эмзэг бүлгийн өвчтөний нэрсийг гаргуулж авсан. Нийтдээ найман дүүргийн 226 өвчтөнд энэ удаа дэмжлэг үзүүллээ. Тодруулбал, өвчтөн тус бүрт хөвөнтэй дулаан өмд цамцны хослол, dАлтан тариаd1 ХК-ийн 25 кг гурил, гурван кг гоймон, мөн dНоминd1 супермаркетаас 86 мянган төгрөгт хүнс авах ваучер олгосон. Учир нь хүн бүрийн хүнсний хэрэгцээг тодорхойлж мэдэх аргагүй учраас шаардлагатай хүнсээ өөрсдөө сонгоод авах боломжийг нь ваучераар олгож байгаа юм. Гэхдээ энэ юаучераар архи дарс, ахуйн бараа худалдан авах боломжгүй. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн авах боломжтойd1 гэлээ.

Түүнчлэн энэ үеэр нэн ядуу, эмзэг бүлгийн дөрвөн өвчтөнд таван ханатай гэр гардууллаа.

 СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ БОЛ ЭНД ДАР