Quotes by TradingView

Г.Атармаа: Д.Пүрэвдаваагийн ДАРАНГУЙЛЛААС төрийн ажлыг салгах цаг болсон

Баянзүрх дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа мэдээлэл хийж бусадтай үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар нэр төрд халдаж, үймээн зохион байгуулсан хэмээн МАН-ын төлөөлөгч эмэгтэйг нэр заан буруутгаад буй юм. Манай сайт өмнө нь Д.Пүрэвдаваа төлөөлөгчтэй ярилцаж, үүссэн нөхцөл байдлыг тодруулсан бол энэ удаад тус мэдээлэлд нэр холбогдоод буй Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, МАН-ын 19 төлөөлөгчөөс тодорсон ИТХ-ын дарга, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаагаас тодруулга авлаа.

-БЗД-ийн ИТХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваагийн хийсэн мэдэгдэл, хэвлэлд өгсөн ярилцлагыг та үзсэн байх. Тэр мэдэгдэлд таны нэр дурдагдсан. Иргэн Ариунболд болон түүний аавтай та уулзаж үг зааж өгөөд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баясах руу ахиж явуулсан, Д.Пүрэвдавааг dзориуд өдd1 гэж явуулсан гэж мэдээлсэн юм. Үнэхээр ийм зүйл болсон юм уу? Та тэр хоёр хүнд яг юу гэж хэлсэн юм бэ?

-Тийм зүйл огт болоогүй. Би тэр хоёр иргэнийг танихгүй, урьд нь уулзаж байгаагүй. Д.Пүрэвдаваа бичлэг үзүүлж байна лээ. Миний хувьд хурлын танхимд иргэд болон хэвлэлийнхэнийг оруулахыг шаардаж хаалганы дэргэд зогсож байхад тухайн 2 иргэн хуралдааны танхимруу орхоор мөн хаалганы дэргэд зогсож буй дүрс байгаа нь Д.Пүрэвдаваагийн хэлснээр тухайн иргэдтэй миний үгссэн жүжиг гэж харагдсан бололтой. Шороотой хутгалдсан нэр төр, явцгүй болсон улс төрийн карьераа сэргээхийн тулд иргэнээ, эгэл жирийн Г.Атармааг, өрсөлдөгч МАН-ын нэрийг хольж хутгаж байгаад харамсаж байна. Яг юу болсон бэ гэхээр БЗД-ийн ИТХ-ын хуралдааныг 11 дүгээр сарын 27-нд хийхээр тэргүүлэгчдийн А/42 тоот тогтоол гарсан. Тухайн тогтоолыг МАН-ын бүлэгт 11 сарын 21-нд буюу 12 хоногийн дараа ирүүлсэн бөгөөд хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 онд хийсэн ажлыг дүгнэх, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах, түүнд зарцуулагдах санхүү, хөрөнгө мөнгийг тооцох нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэх ёстой байсан. Гэвч Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах гэдэг хүн болон ИТХ иргэдэд нийтийн сонсгол тавиагүй, энэ тухайд ИТХ дахь намын бүлгүүдэд хэлэлцүүлэг хийгээгүй, хэлэлцэх асуудалтай холбоотой танилцах материалыг МАН-ын бүлгийн 19 төлөөлөгчид өгөөгүй байсан. Тийм учраас МАН-ын бүлэг хуралдаж Т.Баясах даргын хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцах, судлах үүднээс хуулийн дагуу нээлттэй сонсгол явуулах хүсэлтээ бичгээр илэрхийлсэний дараа гэнэт тэргүүлэгчдийн хурлаар хуралдааныг нэг өдрөөр хойшлуулж, 28-ний өдрийн 11 цагт хуралдахаар болсон тухай зар ирсэн. МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хурлын тэргүүлэгчид зөвхөн хуралдааны товыг зарлах эрх олгогдсон байдаг ба нэгэнт зарлагдсан хуралдааныг хойшлуулах эсэх нь ИТХуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх ёстой байдаг. Гэтэл БЗД-т хурлын тэргүүлэгчид нь хуралдаан болон төлөөлөгчдийн бүрэн эрхэнд халдсан шийдвэрийг гарган 11 сарын 28-ны өдрийн 11 цагт хуралдаан болсон. Энэ хурлаар хэлэлцэх ёстой асуудлаа хэлэлцээгүй. Төрийн албан хаагчдад олгох урамшууллын мөнгийг яаралтай олгоё гэж хуралдсан. Хурлын дэгээ зөрчсөн, хууль бус хуралдаан болсон учраас би тэр үед хэвлэлийнхэнд яриа өгч үнэнийг нь хэлсэн. Ердөө ийм л зүйл болсон. Би тэр иргэнтэй уулзаа ч үгүй, ярилцаач үгүй.

-Тантай уулзсан бичлэг үзүүлсэн шүү дээ?

-Би хүнд үг зааж өгч явуулдаг, хор найруулдаг, өдөөн хатгадаг хүн биш. Хэрэв намайг үг зааж өгч явуулсан өдсөн гэж байгаа бол түүнийгээ батал. Пүрэвдаваагийн өгсөн мэдээлэл бүхэн нь зөрүүтэй байна билээ. Мөн мэдээлэлдээ Отгонбаяр гэх иргэнийг дуудчихаад хэвлэлийнхэний өмнө асуулт асуусан. Гэрэлт-Од гэх дүүргийн төлөөлөгч залуу түүний талд орчихсон гэрч гээд сууж байна лээ. Энэ бүхнээс үзвэл Д.Пүрэвдаагийн нэр хүндэд би биш, тэр хүн бусадтай үгсэн тохирч, миний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж байна. Гарсан мэдээнээс үзвэл иргэн Отгонбаяр нь үнэн гэсэн боловч Гэрэлт-Одын ярьсан зүйлийг буруу ойлгосны улмаас тэр үгийг хэлсэн тухай зарим шудрага сайтууд дээр мэдээлсэн байсан. Гэтэл тухайн иргэн миний охиныг Пүрэвдаваа зодсон, утсыг нь авч шидсэн би түрүүн буруу ойлгосон байна гэсэн үгийг үл тоон Пүрэвдаваа хүн зодоогүй, зодуулсан гэх иргэний аав худал хэлснээ батлав гэх гарчиг бүхий мэдээллүүдийг гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. WWW.NEWS.MN сайтад нийтлэгдсэн Д.Пүрэвдаваагийн мэдээллийг үзээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хандаж, нэр төрөө сэргээлгэхээр хандаж, өргөдөл бичиж өгсөн. Бичсэн өргөдөлдөө Д.Пүрэвдаваагийн үзүүлсэн бичлэг жинхэнэ эсэхийг шалгах, хувилж үзэх, хоёрдугаарт надаас зөвлөгөө авсан гэх хоёр иргэн надтай ямар нэг холбоотой эсэхийг шалгаж тогтоож өгнө үү… гэсэн гомдол гаргасан. БЗД-ийн АН-ынхан болон Д.Пүрэвдаваа нар МАН-ыг, Г.Атармааг дайруулсан өч төчнөөн мэдээлэл хийж байсан. Улстөрийн зорилготой учраас хэрүүл хийгээд яахав гэж бодоод чимээгүй өнгөрөөж байсан. Гэтэл одоо хувь хүний нэр төрд халдаж байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж үг бий. Д.Пүрэвдаваа өөрөө асуудалгүй, цэвэрхэн хүн байсан бол юу гэж маргаан үүсэх вэ дээ. Хүнийг гүтгэх хуулиар хориотой байдаг юм шүү.

-Баянзүрх дүүрэг үүрэг гүйцэтгэгч Засаг даргатай, ИТХ-ын хоёр даргатай байгаа. Ш.Ганчимэг та хоёрын аль нь жинхэнэ дарга юм бэ?

– Цаг хугацаа энэ асуудалд үнэний цэг тавих байх. Орон нутгийн сонгуулиар АН-ын 7 төлөөлөгч хууль бус сурталчилгаа хийсний улмаас дүүргийн сонгуулийн хорооноос нэрийг татах тогтоол гаргасан байдаг. Энэ хүмүүс дунд Ш.Ганчимэг бас хамаатай юм. Гэтэл 

Үргэлжлүүлэн ЭНД дарж уншина уу

× Comments are closed.
  • Hello, guest