Quotes by TradingView

Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Төмөрийн Ариунаа фэйнүүддээ өргөн барьж байгаа ээлжит уран бүтээл dКосмикd1 дууг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү дуу нь өчигдрөөс сонсогчдын хүртээл болсон бөгөөд dCosmic Ariunaad1 цомогт багтсан dУтасны чинь дугаар 3.0d1 дууны клипний үргэлжлэл гэв.

Сонирхуулахад Ариунаагийн том хүү Алдар dХайр ийм өнгөтэйd1 хэмээх дууны клипэнд тоглож байсан бол энэ удаа түүний бага хүү Өнөболд нь шинэ дууны клипэнд нь тогложээ. Энэ тухай дуучин маань өөрийн цахим хуудаснаа dТа бүхэндээ клипнийхээ нэгэн тайлал болох зүйлийг үзүүлж байна. Энэ дүрд тоглосон хүү бол миний бага хүү Б.Өнөболд байна аа! Эх хүн болсон хойно хүүгээ жоохноор нь төсөөлж яах бол, ингэх болов уу тэгэх болов уу гэж санаа зовж байлаа. Гэтэл хүү маань том эр болж, өөрөө хариуцлагтай ажиллаж байгааг нь хараад эр өсөж эсгий сунаж дээ гэж бодсон шүүd1 хэмээжээ.

Ингээд та бүхэндээ dКосмикd1 дууны бүтсэн түүх болон шинэ клипийг хүргэж байна.