Quotes by TradingView

МҮОНРТ-д нээлттэй хаалганы өдөрлөг болов

Capture

МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгууллаа. Энэ хүрээнд тус байгууллагад хийгдэж буй техникийн шинэчлэлт, тохижилтын ажил, dMNB спортd1, dMNB Worldd1 төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, уран бүтээлчдийн бэлтгэж байгаа шинэ уран бүтээл, 2018 онд үзүүлэх шинэ контeнт, кинонуудын талаарх мэдээлэл, dMNB хүүхдүүдd1 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, шилдэг уран бүтээлчдийн өрөөгөөр зочилж, тэдэнтэй уулзах зэрэг ажил өрнөлөө.

Өдөрлөгт сонин, телевиз, сайт зэрэг 20 орчим байгууллагын сэтгүүлчид цуглаж, МҮОНРТ-ийн удирдлага, уран бүтээлчдэд сонирхсон асуултаа тавьж, ярилцсан юм. Мөн тус уран бүтээлчдийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Энэхүү өдөрлөгт МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, dМонголын мэдээd1 сувгийн захирал Ч.Батцэнгэл, МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Ц.Лхагвадаш, Захиргаа, Үйлчилгээний хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батзориг, dМонголын мэдээd1 сувгийн програмын албаны дарга Б.Баяртулга нар байлцсан юм.

МҮОНРТ 2017 онд МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийг HD форматад шилжүүлж, dMNB хүүхдүүдd1 цэцэрлэгийг нээн ажиллуулж, dMNB спортd1, dMNB worldd1  сувгийн төслийн ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн тус байгууллагын зарим шаардлагатай хэсэгт засвар тохижилтыг ажлыг гүйцэтгэж, ажилчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулсан зэрэг олон арван ажлыг энд дурдаж болохоор байна.

Мөн 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох хөлбөмбөгийн ДАШТийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахаар dNTVd1 телевизтэй хамтран бэлтгэл ажилдаа ороод байна.  Сонирхуулахад, хэвлэл мэдээллийнхнээс гадна   dОтгонтэнгэрd1 их сургуулийн Д.Ганчимэг багштай сэтгүүлчийн ангийн хоёрдугаар дамжааны оюутнууд хамт ирсэн байв.

  • Hello, guest