Quotes by TradingView

11 сарын хүүхдийн мөнгө олгож эхэллээ

УИХ-аас 2017 оны төсөвт тодотгол хийж энэ онд хүүхдийн мөнгө олгоход шаардагдах санхүүжилтийг шийдсэн. Уг ажлын хүрээнд  долоо хоногийн өмнөөс найм, ес, аравдугаар сарын мөнгийг нөхөж олгосон юм. Харин энэ сарын 20-оос  11-р  сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн байна.

Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авах эцэг эхчүүд дурын арилжааны банкинд өргөдлийн маягт баглан, данс нээлгэн авах боломжтой юм. Шинэ төрсөн хүүхдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон хүүхдийн мөнгийг нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас авах боломжтой.

  • Hello, guest