Quotes by TradingView

АНУ-ын Сан Франциско хотын Монголчууд *Монгол бахархал* өдөрлөгийг зохион байгуулжээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, *Монгол бахархлын өдөр тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны 11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохиож, АНУ-ын Сан Франциско хот дах ЕКГ-ын Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Оакланд хотод жил бүр Гэр хүүхдийн төвөөс зохион байгуулдаг *Монгол бахархал – 4* арга хэмжээнд оролцож тус төвөөс тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаануудын талаар болон төвийн сургалтанд хамрагддаг сурагчдын бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхлоо. Мөн тус арга хэмжээний үеэр АНУ-ын Оакланд хотын монголчуудын дунд уулын спортыг сурталчилсан арга хэмжээ болон тэмцээнүүдийг байнга зохион байгуулдаг *Nomadic hiking club*-н хамт олонд Бахархлын өдрийг тохиолдуулан *Талархал*-ын жуух гардуулав.

2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЕКГ-аас *Монгол бахархал*-ын өдөрт зориулан Калифорниа мужийн Бэй аэриагийн эрэг орчмын dМонголчуудын холбооd1-той хамтран *Эх түүхээ хэн сайн мэдэх вэ* өдөрлөг зохион байгуулж урлаг, спортын өндөр амжилт үзүүлж буй хүүхэд сурагчдыг болон тэдний эцэг, эхчүүдийг хүлээн авч уулзан зарим сурагчдыг МЗХ-ны *Тэргүүний сурагч* медаль, ЕКГ-ын зүгээс *Шилдэг сурагч* өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.

МЗХ-ны *Тэргүүний сурагч* медалиар:

1. Аламеда хотын Вүүд дунд сургуулийн шинжлэх ухаан, инженерийн шилдэг сурагч, Шотокан каратегийн *Сацумо дожо*-ийн тамирчин, хөнгөн атлетикийн тамирчин Түмэнцогтын Эрхэм.

2. Мораго хотын дунд сургуулийн онц сурлагатан, шилдэг сурагч, Калифорнийн өсвөрийн зохиолчдын уралдааны тэргүүн байрын шагналт, БАМХ-ны дэргэдэх төгөлдөр хуурын дугуйлангийн авьяаслаг сурагч Эрдэнэбаярын Анхилуун.

3. Калифорниа мужийн өсвөрийн жүдо бөхийн 2016 оны аварга, *Өсвөрийн олимп* ОУ-ын тэмцээний 2017 оны аварга, орон нутгийн чанартай тэмцээнүүдээс 22 алт, 8 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай, *Женко* жүдо бөхийн клубын шилдэг тамирчин Мөнхбаясгалангийн Хонгорзул.

4. Киокушин каратегийн бүрэн контакттай тэмцээний хошой алтан медальт, Сан Франциско хотын бага сургуулийн шилдэг сурагч Дашмягмарын Хүслэн

5. Болортолийн Үжин. *Гэр*-төвийн бүжгийн дугуйлангийн шилдэг сурагч.

ЕКГ-ын өргөмжлөлөөр:

1. Төгсжаргалын Түмэндэмбэрэл

2. Чагнаадоржийн Анхбаяр

3. Энх-Амгалангийн Номинжин

4. Галбадрахын Галт

5. Содбилэгийн Бишрэл

6. Төмөрбаатарын Соёмбо

7. Болдсүхийн Саруул

8. Ганхуягийн Ганбилэг

9. Болдбаатарын Билгүүн

10. Чинзоригийн Хулан

11. Сайнбаярын Мишээл

12. Пүрэвдаваагийн Отгон-Од

13. Содтуяагийн Содонгоо нар болно.

Эх сурвалж: http://www.sanfrancisco.consul.mn/

  • Hello, guest