Quotes by TradingView

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэрээ татлаа

Улс төрийн ууган хүчин болох  МАН-ын Их хурал намын даргаа сонгох түүхэн хариуцлагатай мөчийн өмнө ирээд байна.

Яг одоо  намын даргаа шинээр сонгох гэж байна. Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэр дэвшихээ зарлаад байсан юм.Үүн дээр нэмэгдэж  заалнаас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэр дэвшихээр болсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ  татахаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “МАН цэргийн тушаалаар хөдөлдөг нам биш. Зугтсан нь биш зүтгэсэн нь хойморт суудаг гэдгийг алдагдуулсан хэмээгээд Д.Хаянхярвааг дэмжихээ илэрхийллээ.

  • Hello, guest