Quotes by TradingView

“BEST OF CHUKA” 450 удаа дуулжээ

 Харанга хамтлагийн аргил гитарчин, Up Music продакшны захирал, хөгжмийн зохиолч, дуучин МУУГЗ Ц.Чулуунбатын долоо дахь тоглолт 11 дугаар сарын 21-ны өдөр dCorporate Hotel and Convention Centred1д  ганцхан удаа болно.

1972-оноос хойш урлагт 45 жил зүтгэсэн тэрээр өөрийнхөө уран бүтээлийг тоолж үзээгүй гэдэг. Олон сайхан хит дууг бүтээж ард түмнийхээ мэлмийг баясгаж яваа Гавьяат маань өнгөрсөн сард Монгол орноо тойрон 21 аймгаараа аялан тоглолтоо хийхдээ 450 удаа дуулсан гэдэг. Тэгэхээр 45 жил гэдэг энэ асар их хугацаанд хэдэн мянган удаа дуулж, хэдэн дуу гарсныг дурдахад бид таашгүй ээ.

Ц.Чулуунбат нь 1994 онд dҮгүйлэн сананаd1, 2000 онд dИрээдүй өнөөдрөөс эхэлнэd1, 2003 онд dЧи миний амьдралd1, 2008 онд dМиний гудамжd1, 2013 онд dСодон аялгууd1, 2016 ондdАмьдралын бэлэгd1 зэрэг зургаан тоглолтоо үзэгч фенүүддээ зориулж байжээ. Долоо дахь удаагийн dBEST OF CHUKA 45d1 хүндэтгэлийн тоглолтоо хийхэд цөөхөн хоног үлдээд байна.

Тэрээр хүндэтгэлийн тоглолтондоо их ач холбогдол өгч байгаа. Хамгийн шилдэг гэсэн уран бүтээлээ дуулахаас гадна, түүний зохиосон хит дуунууд тэр үдэш эгшиглэх болно. Тоглолтыг зорихоор зэхэж байгаа бол dсайхан гутал сайхан газарd1 хүргэдэг гэдэг шиг та бүхэн dBEST OF CHUKA 45d1 хүндэтгэлийг тоглолтыг үзэхдээ хүндэтгэлийн хувцастай хүрэлцэн ирвэл дуучин маань их баяртай байх болно хэмээжээ.

Уг тоглолтын зохион байгуулагч, найруулагчаар Skin entertainment-ийн Б.Анар ажиллаж, хөтлөгчөөр dАвьяаслаг Монголчуудd1 наадмын хөтлөгч, шүүгч нар хөтөлнө.

dBEST OF CHUKA 45d1 хүндэтгэлийн тоглолт оролцох хамтлаг дуучид:
Хамтлаг:

Харанга хамтлаг

Камертон хамтлаг

Freezone хамтлаг

Дуучид:

МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа
Соёлын Тэргүүний Ажилтан, Поп дива, дуучин С.Наран
Соёлын Тэргүүний Ажилтан, Поп дива, дуучин Сэрчмаа
Дуучин Баярцэцэг
Дуучин Наагий

Мөн бүжгийн Nature Dance хамтлаг оролцоно.

Тоглолтын тасалбарыг Ticket.mn

Мөн тоглолтоо үзэхээр очихдоо та  dCorporate Hotel & Convention Centred1-н кассаар худалдан авах боломжтой.

  • Hello, guest