Quotes by TradingView

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг Улсын санд худалдан авлаа

Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан dДүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журамd1-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Уран зургийн галерей хамтран амжилттай зохион байгууллаа.

Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн 2017 оны 10 сарын 06-аас 10-р сарын 22-ны хооронд Монголын Уран зургийн галерейд гарч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл 2017 оны улсын санд худалдан авах бүтээлийн нэрсийг тодруулсан.

Шалгаруулалтанд 98 уран бүтээлчийн 131 дэсийн 180 ширхэг 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирснээс:

1. Н.Батбаярын dДайчинd1 уран баримлын бүтээл

2. Н.Сүхбүрэнгийн dХязгааргүйн алсадd1 керамик бүтээл

3. Д.Цолмонгийн dДэлгэр нутагd1 уран зураг

4. Б.Номингийн d9162631 Hzd1 монгол зураг

5. О.Энхтайваны dБуланd1 уран зургийн бүтээлүүдийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэлээ.

Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж уран бүтээлийн чанар сайжирсаар байна. Түүнээс гадна нийт уралдаанд ирсэн бүтээлүүдээс мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс өндөр үнэлгээ авсан 60 гаруй уран бүтээлийн каталоги хэвлэгдэн гарч байгаа нь бүтээлүүдийг олон нийтэд таниулах арга хэмжээ болж байгаа юм.

1. Н.Батбаярын dДайчинd1 уран баримлын бүтээл

Найдангийн Батбаяр нь 1990 оноос Монументаль чимэглэлийн үйлдвэрт уран барималчаар ажиллаж байсан. 1999 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн уран барималч юм.

2016 онд бүтээгдэж оюуны өмчийн патентаар баталгаажсан бүтээл юм. Монголын Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хааны үед уул ус, газар нутгаа хамгаалах тулаанд нэгдэн боссон ахмад дайчин. Эхний тулаанд ялаад амарч буй нь. Нутгийн зүг хүлгийн жолоо залмаар байвч өнгөлзөх дайсан дахин ирэхийг мэдэж байгаа түүний дотор эх орны төлөөх агуу сэтгэл дүүрэн байна.

2. Н.Сүхбүрэнгийн dХязгааргүйн алсадd1 керамик бүтээл

Наранхүүгийн Сүхбүрэн нь 2005-2009 оны хооронд Монгени сургуульд керамикийн багшаар ажиллаж байсан. 2009 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн уран бүтээлч юм.

3. Д.Цолмонгийн dДэлгэр нутагd1 уран зураг

4. Б.Номингийн d9162631 Hzd1 монгол зураг

2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Монгол зургийн мэргэжлээр төгссөн. 2012 онд dДотоод сэтгэлd1, 2014 dЭрсдэл дагуулсан тоглоомd1, dСэтгэлийн өнгөd1 зэрэг бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж байсан.

5. О.Энхтайваны dБуланd1 уран зураг

Очирбатын Энхтайван нь 1998 онд Дүрслэх урлагийн дээд сургууль,2009 онд СУИС-ийн Урлагийн боловсролын магистрын зэргийг хамгаалсан.2001 онд МУЭ-ийн гишүүн, 2004 онд МУЭ-ийн дэргэдэх залуучуудын уран бүтээлийн нэгдлийн зөвлөлийн гишүүнээр тус тус элссэн. 2006 оноос хойш СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд Уран зургийн багшаар ажиллаж байгаа.

 

Аливаа нэг газар орон ертөнцөд булан байдаг, зарим газар булан байдаггүй. Хүний нүдэнд харагддаггүй тэр болгон анзаардагүй булангийн тухай эрмэлзлээ. Буланд байгаа орон зай их байхуу, тэр чимээгүй ч юм шиг, ихэнхдээ харанхуй байдаг, энэ булангийн тухай, оюун санааны буланд юу байдаг вэ? гэсэн асуудалд хариулах, кофе болон ноос, ноолуур хоёрын хоорондын харьцаа өгүүлэмжээр, өрнө дорно, шинэ хуучин зэргийг илэрхийлэн, хар цагаан хоёр бодит булангаар сэдэлжүүлж, зохиомжийн уламжлалт барилаас зугтан асгарсан болно. Геометрын дүрсээр илэрхийлэгдэж байгаа боловч уян зөөлөн мэдрэмж хэллэгээр түүний мөн чанар луу өнгийсөн нь өөрөө өөрийнхөө булан нь юм.

  • Hello, guest