Quotes by TradingView

Нийслэлийн төрийн өмчийн ЕБС, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох арга хэмжээ боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын  Тамгын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрд сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийн манлайлсан сургууль, цэцэрлэгийг урамшуулах зорилгоор индексийн урамшуулал олгох нэгдсэн арга хэмжээ өнөөдөр хүүхдийн ордонд болж, нийслэлийн шилдэг 10 сургууль, 10 цэцэрлэг урамшуулалаа гардан авлаа.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтаж олон бүтээлч ажлууд зохион байгуулагдаж байгаагийн нэг нь өнөөдрийн арга хэмжээ юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны dАз жаргалтай хотd1 хөтөлбөрийн 4.1.22-д dОлон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоноd1 гэж заасан.

Дээрх хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/776 дугаар захирамжаар  dНийслэлийн  төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журамd1-ыг  хэрэгжүүлснээр хамт олноороо бүтээлчээр ажиллах, сургалтын материаллаг орчны бүрдүүлэлт болон  эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч сурлагын амжилт, чанар дээшлэх, сурагчид эх орноороо бахархах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг ахиц дэвшил гарч сургууль, цэцэрлэгийн орчин  дахь гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн Хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Ц.Отгончимэг, БЗД-ийн засаг дарга Т.Баясах, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар оролцлоо.

dИндексийн урамшуулалd1-ын шагнал хүртсэн  сургууль, цэцэрлэгүүд: 

Төрийн өмчийн цэцэрлэг:

  1. Чингэлтэй дүүргийн Д.Мөнх-Амгалан эрхлэгчтэй 33 дугаар цэцэрлэг
  2. Чингэлтэй дүүргийн Л.Энхзаяа эрхлэгчтэй 5 дугаар цэцэрлэг
  3. Сонгинохайрхан дүүргийн Д.Оюунцэцэг эрхлэгчтэй 105 дугаар цэцэрлэг
  4. Баянзүрх дүүргийн Ц.Цэвэлмаа эрхлэгчтэй 22 дугаар цэцэрлэг
  5. Баянзүрх дүүргийн Х.Чимэдцэрэн эрхлэгчтэй 147 дугаар цэцэрлэг
  6. Баянгол дүүргийн Г.Олонцэцэг эрхлэгчтэй 161 дүгээр цэцэрлэг
  7. Баянзүрх дүүргийн Д.Рагчаасүрэн эрхлэгчтэй 61 дүгээр цэцэрлэг
  8. Хан-Уул дүүргийн С.Мөнхцэцэг эрхлэгчтэй 67 дугаар цэцэрлэг
  9. Баянгол дүүргийн Ө.Булган эрхлэгчтэй 96 дугаар цэцэрлэг
  10. Сонгинохайрхан дүүргийн Ц.Сарантуяа эрхлэгчтэй 156 дугаар цэцэрлэг

Төрийн өмчийн сургууль:

  1. Баянзүрх дүүргийн С.Марта захиралтай 84 дүгээр сургууль
  2. Сүхбаатар дүүргийн Д.Энхжаргал захиралтай 11 дүгээр сургууль
  3. Баянгол дүүргийн Б.Балган захиралтай 40 дүгээр сургууль
  4. Сонгинохайрхан дүүргийн П.Энхчимэг захиралтай 106 дугаар сургууль
  5. Чингэлтэй дүүргийн Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургууль
  6. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг багштай 48 дугаар сургууль
  7. Чингэлтэй дүүргийн Р.Ганболд захиралтай 23 дугаар сургууль
  8. Чингэлтэй дүүргийн Х.Даваахүү захиралтай 50 дугаар сургууль
  9. Баянгол дүүргийн Ч.Чанцал захиралтай 73 дугаар сургууль
  10. Сүхбаатар дүүргийн В.Хоролгарав захиралтай 3 дугаар сургууль