Quotes by TradingView

SINGLE LADIES 3

Бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан найзынхаа сэтгэл санааг засах гэж гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ. Монгол орныхоо онгон дагшин байгалийг бахадсаар аялал таатай эхэлсэн ч замдаа төөрч Найман нуурын хөвөөнөө ирнэ. Шинэ газарт тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, dжаргаадагd1 залуу Жав, dюаньd1 Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ хүмүүстэй учирна. Тэдний дунд хайр дурлалын төлөөх тэмцэл, нэр төр, нөхөрлөлөө хамгаалсан тулаан ширүүсэвч зоригтойгоор худал хуурмаг хүмүүсийг илчлэх Ари, Сарангуа, Гэрэлээ гуравт тус нутгийн сээтэн Бурмаа, сарлаг Даваагаас өөр туслах хүн үлдэхгүй. Тэмцэж олсон хайр хамгийн амттай байдаг. Хайрын аялалд бэлэн үү?