Quotes by TradingView

“Идэр” их сургуулийн төгсөгч Улсын арслан Ц.Содномдорж дипломоо гардаж авлаа

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын арслан Ц.Содномдорж өнөөдөр бакалаврын дипломоо гардан авлаа.

Тэрээр dИдэрd1 их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын менежментийн ангийг төгсгөж байгаа нь энэ юм. Энэ үеэр dИдэрd1 их сургуулийн ерөнхийлөгч доктор пропессор Д.Зоригт хэлсэн үгэндээ dМанай Ц.Содномдорж энэ жил улсынхаа баяр наадамд түрүүлж ард түмнийхээ хүслийг биелүүлсэн сайхан амжилт гаргасан. Мөн түүний хажуугаар энэ их бэлтгэл сургуулилттай завгүй байдаг ч чамгүй хугацааг зарцуулан хөтөлбөрөө бүрэн дуусгаж өнөөдөр дипломоо гардаж авч байна.d1 гэсэн юм.

Харин Улсын арслан Ц.Содномдорж: dИдэрd1 их сургуулийнхаа хамт олонд баярлалаа. Нилээд хугацаа орсон ч ямар ч байсан сургуулиа төгсөж чадлаа. Сургуульдаа үргэлжлүүлнэ сурна гэж бодож байгаа гэлээ.

Тэрээр анхлан үндэсний бөхөөр барилдаж байхдаа тухайн үеийн dИдэрd1 дээд сургууль буюу одоогийн dИдэрd1 их сургуулийн нэр дээрээс барилдаж байсан юм. Мөн Улсын арслан Ц.Содномдоржийг тус сургуулийнхаа магистрын ангид үнэ төлбөргүйгээр суралцахыг урьсан юм. Мөн Идэр их сургууль нь Үндэсний спортыг тууштай дэмжигч сургууль бөгөөд цаашид ч Хөвсгөл нутгаас улсын цолонд ойрхон барилдаж буй залуусаас сонгон дэмжиж ажиллана гэдгээ энэ үеэр сургуулийн удирдлагууд хэлж байлаа.