Баянзүрх дүүргийн иргэнээс хотын даргад дайх үг

Эрхэм хотын дарга та сайхан өвөлжиж байна уу

Баянзүрх дүүргийн иргэд бид зутруухан өвөлжиж байна. Ингэж хэлэхийн учир нь өдийг болтол манай дүүрэг маань  хоёр Засаг дарга, хоёр ИТХ-ын даргатай болчихоод дүүргийн ажил урагшлах биш хойшлохдоо тулаад байна.

10-р сард болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үр дүнд бид ийм нөхцөл байдалд орчихоод яах учраа олохгүй сууна. Орон нутгийн сонгуулийн дүнгээр ДИТХ-ын 41 суудлаас  АН 22 суудал авсан гэх боловч 6 нэр дэвшигчийн асуудал  нь  Сонгуулийн хууль зөрчиж, иргэдийн саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан гэдэг шалтгаанд үндэслэн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, түрүүчээсээ мөнгө тараасан нь нотлогдож байгаа гэх юм.

Нэгэнт хуулийн байгууллага шалгаж байгаа АН-ын 6  нэр дэвшигчийг 22-аас хасаж тооцохоор АН хүчин төгөлдөр 16 төлөөөлгтэй болж байгаа юм. АН-аас нэр дэвшин сонгуульд олонхийн санал асван боловч хууль хяналтын байгуулагаад шалгагдаж байгаа 6 хүмүүс нь энэ асуудлаа нэг тийш нь болгочихоод дүүргийнхээ ИТХ-д орж ирж суух нь хууль ёсонд нийцэх хэрэг  бизээ.

Ингэхлээр нэгэнт АН-аас төлөөлөгчийн үнэмлэхээ аваагүй, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа 6 хүний асуудлаа цэгцэртэл МАН олонхи болж байгаа тул МАН дүүргээ удирдаад ажиллах ёстой боловч Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа асуудлыг улс төржүүлж, төлөөлөгчийн  түр үнэмлэх нь олгогдоогүй 6 нэр дэвшигчийг төлөөлөгч мэтээр дүүргийн ИТХ-д оруулан хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын даргын тамга тэмдэгийг хав дарчихаад сууж байгааг иргэд бид юу гэж ойлгох ёстой вэ?

Харин МАН-ын хувьд анхнаасаа 19 нэр дэвшигч орон нутгийн сонгуульд ялсан байдаг. Ингээд бодохоор дүүргийн ИТХ-ын хуралд яалт ч үгүй  МАН олонхи болж орон нутгийн засаг захиргаагаа удирдан зохион байгуулж, ажлаа явуулах ёстой болох хэн хүнд ойлгомжтой байгаа билээ. Гэвч тус дүүргийн Засаг даргаар өмнө нь ажиллаж байсан, мөн дүүргийн АН-ын дарга гэх  Д.Пүрэвдаваа гэдэг хүн хууль ёсыг уландаа гишгэж, Засаг даргынхаа албан тушаалд ямар ч үнээр хамаагүй үлдэхээр улайрч байгааг Баянзүрх дүүрэгт ажиллаж амьдарч байгаа олон хүмүүс халаглан харж сууна.

Хотын даргаа…

Энэ өвөл олон жилийн дунджаас илүүтэй цас орж, нийслэл хотод  өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй  байна. Дээр нь хотын хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэт нийслэл хотын бодлогоос орхигдсон уу гэмээр нөхцөл байдал үүслээ.  Нийслэлийн  бүх дүүргүүд “эзэнтэй” болж, өвөлжилийн асуудалд анхаарч, ирэх онд  дүүрэгт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, дүүргийн хэмжээний төсөв хөрөнгөө  ИТХ-аар оруулан хэлэлцэн батлах цаг хаяанд тулж ирсэн ч манай дүүргийн хувьд Д.Пүрэвдаваагаас үүдэлтэй ойлгомжгүй байдал хэвээр үргэлжилсээр байна.

“Бутач хүүхдэд хойд эцэг” нь хандаж байгаа мэт  Баянзүрхчүүд бид Нийслэл хотын дарга таны анхаарлын гадуур өдийг хүртэл байгааг бид юу гэж ойлгох ёстой вэ?

Нэг бол хотын дарга таньд Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн амь амжиргааны асуудал хамаагүй болсон юмуу, нөгөө бол та хууль зөрчин дур зоргооро аашлаж байгаа орон нутгийн засагзахиргаатай  тэмцэхгүй тэднийг дураараа болог гэж үзэж байгаа хэрэг үү гэж Баянзүрх дүүргийн иргэний хувьд таниас хичээнгүйлэн асууя.

Тиймгүйсэн бол та Баянзүрх дүүргийн засаг захиргааны асуудалд нэн яаралтай  анхаарлаа хандуулан ажиллаж,  энэ дүүргийг удирдах “эзэнтэй” болгож, дүүргийн иргэдийн аятай таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж өгөөч хэмээн хүсэх байна.

Таньд ил захидал бичсэн:

Баянзүрх дүүргийн 27-р хорооны иргэн, ахмад настан Э.Зундуй

× Comments are closed.
  • Hello, guest
  • ХУЦВАА ДҮҮРГИЙГ МАНд өгч ёстой болохгүй дүүргийн удирдлагад шуналтаж байгаа гарууд чинь Миеэгийн хамаатан хуужаагийн шээснүүд байгаа шүү