Quotes by TradingView

Өөдлөхийн цагт ханиа алдах зовлон

Өсөх цагт ижий ааваа алдах зовлон, Өөдлөх цагт ханиа алдах зовлон, Өтлөх үрээ алдах зовлон гэж Монголчууд бид хүмүүнд тохиох зовлонг илэрхийлдэг. Ирсэн зовлонг биеэр мэдрэн, тэвчиж тэсэн туулж яваа нэгэн бол *Номин Талст* хамталагийн дуучин Т.Дэлгэрмөрөн юм. Одоогоос хоёр жил гаруйн өмнө хайрт гэргийгээ алдсан дуучин маань тухайн үед Монголынхоо эмэгтэйчүүдэд зориулан *Эмэгтэйчүүдээ та бүхэнд нэгэн чухаг зүйлийн утгыг өчье. Энэ бол миний нүдэнд харагдаж гарт баригдсан бодит зүйл учраас үүнийг хэрхэн оршоох нь таны тэнгэр мэдэх хэрэг биз ээ. Нэг ч гэсэн өдрийг алгасаад би тэвчиж дийлэхгүй учраас үүнийг өчлөө. Манай сайхан бүсгүйчүүд, ер нь энэ дэлхийн эм хүйстэй бодь гал биет хүмүүс эрчүүд бидэн шиг эрээ цээрээ алдах тохиолдол үнэндээ өдрийн од мэт билээ. Тэд эрчүүд бидэн шиг дотоод шүүрлийн ХИЙГ эл задгай дэлгэлгүй ихэнх тохиолдолд дотогш буцаах болон магадгүй удаан тэсэж барьдаг. Энэ тохиолдлыг өдөр сар жилд нь үржүүлэн бодхоор хэдий хэр хэмжээний тоот энэ хувислыг гадагшлуулахгүй дотогш буцааж хэвлий болон нарийн бүдүүн гэдэсний үйл ажилгаанд саад учруулсан байна гэж бодно. Хамгийн харамсалтай нь яг энэ үйлдлээс болж тэр дундаа зөвхөн эмэгтэйчүүдэд дотоод бие эрхтний үрэвсэл үүсэж байдаг байна. Үүнийгээ мэдэхгүй явснаар ужиг хүндэрч,өвчин болохыг мэдэрдэг байх нь. Энэ нь эцэстээ булчирхайн эд эсийг цочроож хавдар болох үүсвэрийг эхлүүлдэг байх нь шүү дээ. Би яруу тод Монгол хэлнийхээ төгс ухагдхуунаар тод бичиж сийрүүллээ. Орчин цагийн охид бүсгүйчүүд ойлгох тогтоох ухаан заяа нь цусанд нь байгаад бат итгэнэм зээ. Та бүхэн миний ээж, эхнэр хоёроос минь нэгээхэн ч зөрөхгүй нь лавтайяа, эрүүл энхийг хүсэн ерөөж энэ бүхнээ хэрхэн зохицуулж тааруулах ухаанаа олцгоохыг уриалан сэрэмжлүүлье* хэмээн хэн бүхэнд өөрийн хайрт нэгэнд учирч алдсан зовлонг учруулахгүй байхын төлөө анхааруулан сэрэмж болгон бичиж байсан удаатай. Хайрт гэргийгээ ХОРТ ХАВДАР хэмээх аймшигт өвчнөөр алдсан. Түүнээс хойш гэргийнхээ хойтын буяны төлөө буяны мөрийг таслаагүй, охиндоо ч хамаг анхаарал халамжаа хандуулсаар ирсэн.

Саяханы нэгэн өдөр өөрийн цахим хуудаснаа (фэйсбүүк) сэтгэл шимшрэм зургийн хамт сэтгэлээ уудлан ийн бичжээ. *Чамайгаа би санахдаа өөрийгөө би дотроосоо өмөлдөг, амьдрал гэдэг агуу юм даа. Бурхан та миний албыг дуусгаж өгөөч. Нэг л мэдэхэд 730 өдөр өнгөрсөн байна. Яаж тэссэн гэж санана. Гэлээ ч би ганцаараа зовоогүй. Уйлахад учир бий, нулимс үнэ цэнэгүй биш* хэмээн бичсэн байна. Яахын аргагүй өсөх цагт ижий аавгүй байх нэг зовлон, өөдлөн дэвжих цагт дэргэдэх ханиа алдах нэг зовлон, өтлөн одох цагт үргүй байх нэг зовлон юм даа.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn
  • Hello, guest