ӨНӨӨДӨР: Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр мэдээлэл хийнэ

ec525ff3f6ed709d79ee60559c2993f6_120009:00 цагт: Sunday худалдааны төвийн түрээслэгчдийн шүүх хурал БЗД-ийн шүүхэд эхэллээ. Өнгөрсөн онд тус төвд гал гарснаар 100 гаруй түрээслэгчид эд хөрөнгөөрөө хохирсон ч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй байна. 9667-3470, 9503-0195


09:30 цагт: ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Осакa их сургуультай хамтран ”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд зохион байгуулна.


10:00 цагт: “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-ноос БНСУ-ын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран даатгалын системийг тогтворжуулах сургалтыг зохион байгуулна.
КТМС дээр. Харилцах утас 99072236


11:40 цагт: “Гудамж” төслийн захиалгаар Яармагийн гүүрнээс ДЦС3-ын баруун талаар Ажилчны гудамжтай холбож шинээр барьсан замыг ашиглалтад хүлээж авах ёслол болно. Нийслэлийн Засаг дарга болон замын гүйцэтгэгчид, албаны бусад хүмүүс оролцоно.  Байршил: ДЦС3-ын баруун хойно буюу Ажилчны гудамжтай нийлэх шинэ уулзвар дээр.


11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүгчийн сонгон шалгаруулалт” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 91912312, 98980404


12:00 цагт: Олимпын мөнгөн медальт Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн Цагаан хадаг киноны хэвлэлийн хурал паркын Кастл д болно.


12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр мэдээлэл хийнэ.


18:00 цагт: “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе” олон улсын уриалгыг дэмжиж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа  “Туушин” зочид буудалд болно.