ӨНӨӨДӨР: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдана

ec525ff3f6ed709d79ee60559c2993f6_120008:30 цагт:Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулна.


10:00 цагт: Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 3 дугаар хуралдаан болно. Хуралдаанд бүх яамдын дэд сайд нар, УБ хотын захирагч С.Батболд, агентлагын дарга нар оролцох юм байна.


11:30 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хилчин” цогцолборын нээлт болно. Харилцах утас: 88016767


11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш иргэн Ч.Дэлгэрмаа 2013 оны 1-р сард үндэсний аюулгүй зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэл бүхий төрийн өндөр дээд албан тушаал хийж байсан эрхмүүдтэй холбогдох авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ.


11:30 цагт: МҮЭ-ийн холбоо Отгонтэнгэр их сургуультай хамтарч эхэллээ. ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны урдаа барьдаг зүйл бол хууль эрхзүйн мэдлэг. Энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа баталгаажуулах үйл ажиллагаа МҮЭХ-ны байранд болно. Холбоо барих: 99027019


12:00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын нефть, хийн үндэсний ассоциаци хамтран ажиллахаар  МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхим Санамж бичиг байгуулна. Утас: 99107440


13:00 цагт: АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Монгол улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, батламжлах ёслол Улаанбаатар зочид буудалд болох юм байна.


13:00 цагт: Монголын анхны цахим номын сангийн нээлт их дэлгүүрийн 5 давхарт I cinema-д болно.