Quotes by TradingView

ӨЛГИЙ СУМ ДАХИН УСАНД АВТЛАА

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд наймдугаар 12-ны өдөр 20:30 цагаас 20:45 цагийн  хооронд бороо мөндөр холилдон орсны улмаас тус сумын 2, 3, 10 дугаар багуудын 15 айл өрхүүд усанд автсан байна.

medeel_mn_1471054313_boroo7

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, Аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, хүнсний дэлгүүрийн бараа материалыг зөөж аюулгүй болгожээ.