Quotes by TradingView

Өвөрхангай аймгийн Нарийнтээл орох замыг хаасан байна

Өвөрхангай аймаг Нарийнтээл сум орох засмал замын хэсэгхэн газарт засвартай хаасан тул тээврийн хэрэгслүүд тус замыг тойрч явж байна.

Мөн Баянхонгор аймгийн Нарийний гүүрний ойролцоо шавар ихтэй байгаа тул Бууцагаан, Бөмбөгөр орчмын хойд замаараа явахыг жолооч нар анхаарна уу. Урдуураа буюу Хөх эргийн гарам шавар ихтэй байна. Тиймээс төв замаас гарч хазайх буюу замгүй газраар явах, замын хажуу руу орох, замаас гарч зогсолт хийхдээ замын нөхцлийг зөв тооцоолохгүй бол шаварт суух эрсдэл их байгааг Автотээврийн үндэсний төвөөс жолооч нарт анхааруулж байна.

Zaluu.com