Quotes by TradingView

ЯАЖ ЭВЛҮҮЛДГИЙГ *МӨРӨӨДЛИЙН ТЕАТР*-ЫНХАН ХАРУУЛЖ БАЙНА

Яаж эвлүүлдгийг “Мөрөөдлийн театр”-ынхан харуулж байна
*Мөрөөдлийн театр*-ын уран бүтээлчид цоо шинэ уран бүтээлээ өнгөрсөн баасан гарагт нээлээ. Үргэлж шинийг эрэлхийлж бусдаараа ялгарч, онцгойрч чаддаг *Мөрөөдлийн театр*-ын уран бүтээлчид цоо шинэ тэсрэлт хийсэн бүтээлээрээ үзэгч олонтойгоо уулзлаа. Тус театрын уран бүтээлийг үзэж сонирхохоор зорин ирсэн үзэгчиддээ *Мөрөөдлийн театр*-ынхан гэнэтийн бэлгээр дүүрэн *Сошиал эвлүүлэг*-үүдээ  үзэгч олондоо хүргэсэн юм.

Энэ удаагийн тоглолтод урилгаар дуучин А.Түмэн-Өлзий, олон нийтэд *булдруу* нэрээрээ танил болсон бяцхан хүү А.Өсөх-Ирээдүй нар оролцож,  *Сошиал эвлүүлэг*-ийг яаж хийдгийг харууллаа.

*Мөрөөдлийн театр*-ын шинэ тоглолтын нээлт үзэгд олны халуун алга ташилт дунд өндөрлөсөн юм. Нээлтийн тоглолтын дараа үзэгчдийн сэтгэгдлийг сонслоо.

  У.Цэрэнжав: Сайхан тоглолт болж байна. Инээлээ, дагаж дууллаа. Манай байгууллага ахмад настнуудаа хүлээн аваад тоглолт үзүүлж байгаа юм. Сэтгэл өндөр сайхан байна. Тоглолт хийсэн хүүхдүүдийнхээ уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье, эмээ нь

 Ч.Сэргэлэн: Эвлүүлгүүд үнэхээр таалагдлаа. Дагаж дуулсаар л гарч ирлээ. Өнөөдрийн тоглолт их сайхан боллоо. Баярлалаа, *Мөрөөдлийн театр*-ын уран бүтээлчиддээ.

Л.Болорчулуун: *Мөрөөдлийн театр*-ын анхны тоглолтыг ч бас үзэж байлаа.  Өнөөдөр бас сэтгэл хангалуун байна. Энэ тоглолтыг үзэх гэж байгаа бол зорин ирээрэй гэж хэлмээр байна.

  • Hello, guest
  • MUruudsun alialagchdiig hamsaatnud ni setgegdel helsen bz vzere muruudlin goshinguud hamgiin sain alialdag alialagch nar geel vzhii bl second algasahgv darwaij ineeene geel shal hudlaa haaya haaya altaishagai gdg alialagch ni alia ineeherl ineed hvrdim bnle ternees ineegeher yuuch gardgvim yadjahad ALIALAGCH BJ mergejilee mederhgv miss boloh geed ingeheer hen harj ineehii zailool yasn huurhun boloh gj budsan alialagch we gj l harjaam chin