Эрдэнэтийн 49 хувийг Төрийн эзэмшилд авахаас татгалзсан гишүүдийг “эх орноосоо урвагч” гэж зарлая

2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Баянсэлэнгэ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадны компанид худалджээ” гэх мэдээллийг анх хийж, тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж байлаа. Үүний дараа буюу яг сонгуулийн санал хураахын өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэтийн 49 хувь зарагдсан нь үнэн. Гэхдээ гадны компани биш. Монголын Худалдаа Хөгжлийн банк худалдаж авсан” гэх тайлбарыг хийж байв. Энэ мэдэгдлээс хойш юу болж өрнөсөн талаар уншигч та мэдэх биз. Тиймээс илүү зүйл нуршилгүй энэ сэдвийг орхиж байна.

Тэгвэл одоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авч чадах уу, үгүй юу гэсэн асуудал яригдаж байна. Эрх баригчид буюу МАН “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хууль бусаар Худалдаа Хөгжлийн банкны охин компани болох “Монгол Зэс” компанид шилжсэн гэдгийг тогтоосон билээ. Тиймээс энэ 49 хувийг төр эзэмшилдээ авах ёстой гэдэг мэдэгдлийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хийсэн юм.

Түүний мэдэгдлээс “Монгол Зэс” компани “Монголросцветмент”-ийн эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан… Энэ хөрөнгөө босгохын тулд огт байхгүй зүйлсийг барьцаанд тавьсан… Худалдаа хөгжлийн банк “Банкны тухай хууль”-ийг зөрчиж өөрийн нийт хөрөнгө /745 тэрбум төгрөг/-өөс давсан 900.2 тэрбум төгрөгийн зээлийг “Монгол зэс” компанид олгосон… Монголын төр 51 хувийг нь эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр Засгийн газрын түвшинд ярилцаж худалдан авсан… зэргийг онцолж болохоор.

Оросын тал өөрийн эзэмшлийн хувиа худалдахаар болсон. Түүнийг худалдах асуудал Монголын төрийн түвшинд хэлэлцэгдэх ёстой байсан. Гэвч зарагдсаных нь дараа мэдсэн гэж УИХ-ын дарга асан З.Энхболд “цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгдсэн билээ.

Эндээс төрийн буюу Монголын нийт ард түмний өмчийг худалдан борлуулах ажиллагаа нүднээс далд явагджээ гэж ойлгож болохоор байна.

Түүнээс гадна Худалдаа хөгжлийн банк энэ 49 хувийг дан өөрийн хөрөнгөөр худалдан авч уу гэвэл бас асуудалтай. “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлсэн. Мөн Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, барилга зэргийг барьцаалсан. Түүнээс гадна Төв банкнаас 500 тэрбум төгрөг зээлсэн гэх. Үнэндээ Төв банкнаас гарсан гэх 500 тэрбум төгрөгийг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргал эрх мэдлээ хэтрүүлэн хэвлэж өгсөн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дурдсан байдаг.

Тэгэхээр Худалдаа Хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэх асуудал нь өөрөө луйврын шинжтэй байгааг дээрх баримтууд нотолж байна. Үүнийг ч УИХ-аас томилогдсон ажлын хэсэг баталж, 49 хувийг төрд эргүүлэн авах тухай саналыг гаргасан юм.

Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийг төр буюу ард түмний өмчлөлд 100 хувь шилжүүлэх асуудал дээр эрх баригчид нэгдэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл МАН-ын гишүүд 49 хувийн асуудал дээр хоёр хуваагдчихаад байгаа юм. Ерөнхийдөө Эрдэнэт үйлдвэрт “шахаа хийдэг” бизнесийн бүлэглэл 49 хувийг хувийн хэвшилд нь үлдээхийг, дэмжиж байна гэж харагдаад байгаа. Нөгөө талаас тэд дээр хийгдсэн луйврыг дэмжиж байна гэж ойлгогдохоор.

Үүнээс болоод “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг худалдсан асуудлыг луйвар гэж мэдэгдсэн гишүүдэд чиглэсэн анхааруулга явж эхэллээ. Үүний нэг жишээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан гэх асуудал.

Яг үнэндээ ганц Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн шахаад байна уу гэвэл үгүй. Олон жил парламентад сууж, засгийн эрх барьж байсан МАН-ын хууччууд бүгд л Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан үнэн. Тэгэхээр үнэхээр л шударга юм бол бүгдийг нь зарлачихмаар байна. Хэн, хэзээ, хэчнээн төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн шахсан бэ гэдгийг олон нийтэд нээлттэй зарлачихмаар байгаа юм. Даанч тийм “зориг” МАН-д байхгүй. Харин өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд сөрөг дуу хоолойг дарах зорилгоор ганц нэг мэдээлэл явж байгаа нь цаанаа өөр учир шалтгаантайг ойлгох ухаан иргэдэд бий.

Уг нь төр бол ард түмний төлөөлөл. УИХ-д сууж байгаа эдгээр 76 хүн бүгд л аль нэг тойргийн иргэдийг төлөөлж, энд сууж, хууль баталж, сонгогчдынхоо эрх ашгийг ярьж байна. Гэтэл ард түмэн “Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь өмчлөх асуудал яригдахаар нөгөө түмний төлөөлөл маань хувийн ашиг сонирхлоо хамгаалцгааж, багны цаадах жинхэнэ нүүр царайгаа харуулж эхэллээ.

Худалдаа Хөгжлийн банк шударгаар худалдаж авсан 49 хувийг нь булаах гээд байгаа зүйл энд огт байхгүй. Харин хууль бус луйврын шинжтэй зүйл явагдсан учраас л ард түмэн өмчөө эргүүлэн авах гээд байгаа юм. Гэвч эрх баригчид түмний төлөөлөл бус харин хувийн ашиг сонирхолд хөтлөгдөөд эхэллээ.

49 хувийн асуудал дээр МАН нэгдмэл бус байгааг илтгэж байгааг намын даргынх нь тайлбараас харж болно. Тэрээр “Бизнес эрхэлж байгаа байгууллагын өмч, хөрөнгийг төр нийгэмших байдлаар шууд авах нь зохимжгүй гэдгийг бид ойлгож байгаа” гэсэн мэдэгдлийг хийж. Эндээс УИХ-ын дарга 49 хувийг төрийн эзэмшилд авахын эсрэг байна гэж харагдаж байна. Тэгээд ч төр нийгэмших байдлаар шууд авах нь зохимжгүй гэх тайлбар нь оновчгүй. Үнэндээ төр гэж байгаа бол хууль бусаар хийгдсэн энэ наймааг зогсоож, цуцалж, хурааж авах нь зүй ёсны хэрэг. Гэтэл оновчгүй “бөөрөнхий” тайлбараар 49 хувийг төрд авахын эсрэг байгаа гэдгээ хэлчихлээ гэж ойлгогдож байна.

Яагаад хууль бус зүйл цааш үргэлжлэх ёстой вэ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглаж, хаалттай хаалганы цаана түмний өмчийг наймаалцсан асуудлыг яагаад чимээгүй өнгөрүүлэх ёстой вэ. Ийм л асуудалтай тэмцэж, зогсоож чадахгүй бол төр гэж байгаад яах юм бэ. Иргэд нь өмчөө эргүүлэн авах гэхээр эсэргүүцэж байгаа энэ хүмүүсийг “эх орноосоо урвагч” гэж зарлахаас өөр арга алга даа.

А.Аюуш

× Comments are closed.
  • Hello, guest
  • Монголын зэс компани болон Юнайтед секуритес компанийн Г.Хүрэлбаатар гээд нэр яваад байгааг Зам тээврийн сайдын хүү гэж хүмүүс яриад байхын үнэн юм болов уу?
  • ard tymenii ner baridagaa bolio saindaa ch turd avna geed baigaa um bish shahaachidiin shahaa nyambalaigaas ehleed balrah geed baigaaa bolohoor amia tavij bna .odoo tegeed jastiin 140 saya $ hen tuluh ve tur yy man garuuduu
  • Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.
  • Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
  • “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
  • Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
  • Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
  • Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
  • Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
  • АН бол ард тумний умч хурэнгийг булаан авч Мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчдад угдэг нам. Харин коммунист нам бол Мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчдын ард тумнээс булаан авсан умч хурэнгийг буцааж ард тумэнд нь угдэг нам. Энэ бол дэлхийн туух, Энэ бол байгаль, нийгмийн хууль.