Quotes by TradingView

Ц.Элбэгдоржид тавих дүн

Саяхан дэгдээд байсан зөрчлийн тухай хуультай холбоотой гарсан явган шог дээр “Ц.Элбэгдоржийг хүзүүгүй гэвэл доромжилсон болох гээд хүзүүтэй гэвэл гүтгэсэн болох гээд, Муу ажилласан гэвэл доромжилсон болох гээд сайн ажилласан гэвэл гүтгэсэн болох гээд хэцүү юм” гэжээ. Ард түмэн юмыг олон янзаар хардаг. Тэр дундаас ерөнхий үнэн гарч ирдэг тул олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг үг гарсан биз. Ямартаа ч олон түмэн л ярьж хэлж байвал “Олны үг ортой” хэмээн үзэж болно. Бөөрөнхий хийгээд хүзүүгүй байдлаа өөрийнхөө имиж болгож чадсан нэгэн сонирхолтой этгээд ерөнхийлөгчийн суудалд суусан найман жилийн хугацаа дусгавар болж Монголын ард түмэн шинэ ерөнхийлөгчтэй болох гэж байна. Өнгөрсөн найман жилийн турш Монголын ард түмний удирдагч байсан эрхэм хэр ажилласан талаар дүгнэлт хийж гэмээ нь дараагийн ерөнхийлөгчийг ямар эрхэм байлгахыг хүсэж буй, хэнийг сонгох нь “арай дөмгүүр” болох нь ойлгогдох ёстой.

Онц дүнтэй ерөнхийлөгч

Ц.Элбэгдорж “Улаан од” сонины туранхай офицерийн ажлаасаа халин явсаар нэг л мэдэхэд ерөнхийлөгч болов. Ц.Элбэгдоржид уг нь давуу тал олон бий. Гадаад ертөнцөд түүн шиг нэр хүндтэй хүн байхгүй. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд Билл Клинтон, Бан Ги Мун нартай өрсөлдөж явсан. Байгал орчин, хүрээлэн буй дэлхий, хүлэмжийн хий, хог хаягдалын эсрэг НҮБ-ын чуулганд хэлсэн үгсээрээ ихээхэн нэр хүндийг олж авдаг. Гадаад ертөнцөд Ц.Элбэгдорж нэр хүнд нь өсөх тусам Монголын нэр хүнд дагаад өсөх нь тодорхой. Дээр нь том даргын нүдээр ард түмнийг дээрээс харах өнцөгөө жил бүрийн 9-р сарын нэгэнд өөрчилж, сурагчдын дунд орж хичээл заадаг нь ч сайн зүйл болсон. Түүний хичээлүүд чамбай, мэдээж уран цэцэн болдог. Хичээлд нь суусан хүүхэд багачууд том мөөрөдөл өвөртөлж, түүндээ хүрэхээр зүтгэх нь гарцаагүй. Түүний санаачлан сэдсэн ажлуудаас үр дүнтэй томоохон нь гэвэл Шилэн дансны тухай хууль юм. Төсвөөс баахан мөнгө авдаг сурагтай, хэнд юунд зарцуулагдсан нь үл мэдэгдэн сураг алдрах төрийн байгууллагууд шилэн дансны ачаар хумслах хүсэлтэй дарга нарынхаа шуналаас аврагдсан гэж хэлж болно.

Муу дүнтэй Ц.Элбэгдорж

Сайнаас саар нь их сонсогддог хорвоо юм. Ер нь хүний хийсэн бүтээсний сайныг хүмүүс тэр болгон харах, ярих дургүй. Харин мууг нь бол олж харахын хүслээр буцлаж явдаг юм уу гэлтэй. Ц.Элбэгдорж муугаа их дуудуулсан. Муу нь амнаас ам дамжин төрөл бүрийн хачир аван тархана. Ардчилсан хувьсгалыг бидэнд авч ирсэн анхны алтан хараацайнуудын нэг гэгдэх энэ эрхэм муу нэр луу дансыг хангалттай авсан. Өөрөө намайг хорин жил гүтгэсэн тэглээ гээд муудсан юм алга гэж мэдэгдэж байна. Нээрээ хорин жил муу муухайгаа ухуулсан хүн гэхэд улс төрийн албан тушаалуудад шат ахин гарсан түүнд муудсан юм  лав алга. АНУ-ын Колумбын их сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор, Хятад судлаач, араб гаралтай эрдэмтэн Моррис Россаби “Орчин үеийн Монгол:Хаадаас Комиссар капиталист хүртэл” номонд “ЗХУ-д сэтгүүлчээр суралцаад цэргийн сонинд ажиллаж байсан цэргийн бага дарга Элбэгдорж төрийг ил задгай шүүмжилдэг нэгэн бөгөөд төрийн дэглэмтэй аль болох шууд л хурцаар довтлон сөргөлдөхийг улайран дэмждэг байлаа. МОАХ-ын дийлэнх гишүүдийн нэгэн адил боловсрол мэдлэггүй харанхуй нэгэн боловч хаа очиж энгийн хүмүүстэй харилцах чадвартай разметик, онцгой уран илтгэгч гэдгээ харуулсан хүн бол Элбэгдорж элит гэр бүлээс гаралтай сурвалжит шинэчлэгчидтэй харилцах харилцаандаа өөрийн мэдлэг дорой, болхи бүдүүлэг зангаа гаргачихдаг байсан ч, ихэнх шинэчлэгчдийн хийж чадхаас илүүтэйгээр энгийн олон түмэнд хүрч чадсан юм” хэмээн дүгнэжээ. Бидний ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байх ёстой. Өөрөө ч мөрийн хөтөлбөртөө “Улс төржилт, талцлыг багасгаж, бүтээх, үйлдвэрлэх, хийхийг чухалчилна. Шударга ёсонд суурилсан эв нэгдлийг бэхжүүлнэ” хэмээн амласан байх юм. Бусад амлалт нь юу юм гэхээс энэ амлалт нь лав биелээгүй гэж үзэх үндэслэлтэй. Түүний ерөнхийлөгч хийсэн найман жил эв нэгдэл бус хагарал тэмцэлээр дүүрэн он жилүүд байлаа. Нэгэн цагт чухам сайн найзуд болж явсан “ивээн тэтгэгч” Х.Баттулга нь түүнийг нүүрсдийн намын нэг хэмээн ил тод хэлж, тэр өөрөө мань эрийг төлбөртэй нэвтрүүлгээр тархи угаадаг гэж шүүмжилж байлаа. Ц.Элбэгдоржийн улс төрийн баривчилгаануудыг З.Энхболд хүртэл шүүмжилж ““…Би хэнийг томилдог вэ? Хэнийг ч томилдоггүй” хэмээн маш ойлгомжтой хэлсэн. Баривчлах эрх бүхий этгээдүүдийг, хууль хүчний байгууллагуудыг бүгдийг нь Ц.Элбэгдорж томилдог гэсэн утга илэрхийлж байгаа нь тэр. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэгэн бүлэглэлийн тухай ярьж толгойлогчоор нь Ц.Элбэгдоржийг нэрлэсэн. Түүний үйл ажиллагааг “шударга бусын хонгил” хэмээн зарлаад байна. Бүр хэзээ ч түнжин хагарахгүй сайн найз хэмээн харагддаг байсан Э.Бат-Үүл нь ч түүнтэй дайсагналцсан. Тэрээр өнгөрөгч 2016 оны намар фэйсбүүк хуудаснаа “Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам миний эсрэг эвсчээ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн. Үүсгэн байгуулалцсан намынхаа томчуултай ийн ам мурийсан нь эргээд ард түмний дунд хагарал бутрал үүсгэж орхисон юм. Ийм эв нэгдлийн бэлэг тэмдэг байдаггүй.  Ц.Элбэгдорж нь ерөнхийлөгч болсоны дараа “Ашигт малтмалын тухай” хуулийг шинэчилэн Монгол улсын эрдэс баялгийн салбарт шинэчлэл өөрчлөлт хийх талаар удаа дараа мэдэгдэл хийн хуулийн төслүүдийг санаачилж байсан. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохгүй нөхцлийг сунгасан байна. энэ мэт үйлдлүүдийн үр дүнд эрдэс баялгийн салбар дах гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсоноор Монгол улсын эдийн засаг доройтон дампуурахад нэг гол нөлөөлөх хүчин зүйл болжээ. Эрдэс баялгийн салбар дампуурсаны дараа ерөнхийлөгч Элбэгдорж нь “Би ашигт малтмалын салбарын үйл ажиллагаанд орохгүй. Ингэх шаардлага алга байна.” гэсэн мэдэгдэл хийсэн юм. Өнөөгийн эдийн засгийн хямрал, гадаадын хөрөнгө оруулалт зугатаах үйл явцад ч тэр нэлээд буруутай этгээд мөн.  . Мөн тэр сонгуулийн үеэрээ Би гараад хошгируулаад өгнө гэж сонгуулийн штаб дээрээ “томорч” байгаа бичлэг цацагдсан. Тэр л бичлэгийн дагуу ард түмнээ найман жил хошгирууллаа. Ард түмэн “Ардчилсан” гэх гоё нэр Эбид зохихгүй байгаа талаар ярьж байна. Нобелийн шагналт Ан Сан Су Чи түүнтэй уулзахдаа “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай” гэж зүгээр ч нэг хэлээгүй л байх…

С.Амаржаргал

× Comments are closed.
  • Hello, guest
  • MONGOLIIG MUUHAI  HARAGDUULDAG ELBEGDORJ   MUU MASH MUU   SONGOSONDOO  HARMASDAG   ENHBAYRIIG ERONHIILOGCH BAIHAD   SAIHAN BAILAA 
  • Muu  mash muu  elbegdorj songochood  haramsaj suuna  ve veiin eronhiilogch dotroos hsmguin muu   ooriigoo  touruulsan  opshoortongoor  bayn  hvn bol elbegdorj 
  • урвагч шүү дээ жулиан ассанж  америкын тагнуул гэдгийг нь нотолсон өөр юу хэрэгтэй юм 5 хүний амийг наад хүнтэйгээ ярьцгаа
  • ШУДАРГА Л БАЙЯ Л ДАА..... шударга л байя л даа...... шуумар л байя л даа..... 
  • uls orniig mini iim hund hetsuu baidald oruulsan ni ene muu hulgaich shte. oor hen ch bish. bur oi gutaad baidag yum. mongo urehees oor yu hiisen gej boddog yum bol! naadmiin talbaid devej baisniig ni harsnaas hoish 1 ch udaa dahin tv-geer haraagui! buzar muu novsh! ur huuhedtei hun gehed denduu muuhai tsevdeg har hulgaich! minii eh orniig siuruulsen, ard olnii minii itgeliin hariud asem -aar baahan mongo l urj ooriigoo surtalchilsan shte! tegeed oor yu buteev? yaduural, ajilgiudel, or, tatvar...
  • eh oron ni hyamarchihaad bhad , tatvar enee teree nemegdeed bhad yu ch duugarahgui, olon olon hujaa nar huuli busaar orj ireed bgaag meddeggui hardaggui hogiin amitan. huuli tsagdaagaa zov yumand udardaj chaddaggui , zovhon barij horihod l ilgeej chaddag medrel muutai amitan
  • daranguilagchaas daranguilagch turnuuu...hoshgiruulagchaas hoshgiruulagch l turnu ...dvr esgesen hulgaichuudaaas neg mur salah shaltgaan bol ungursun 4 jil mongoliig urund dvrchiheed dvr esgen zvgeer yvaa shavijnuudiig sayiin songuuli shig byts gishgey ..taltsdaggvi mongol bhiin tuld dvr esgesen ardchilalaas salah ni zvitei bhaa