ЦЭЦЭГ ӨВЧТЭЙ МАЛЫН МАХ АЙМГИЙН ТӨВ РҮҮ ОРУУЛАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин хонины гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилж тусгайлан ялгасан хониноосоо нядалж аймгийн төв рүү оруулж байгаад хяналтын постын ажилтанд баригджээ. 

medeel_mn_1473823106_mah

Малчинг малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.3 хорио цээрийн дэглэм биелүүлэх, уг махыг тээвэрлэсэн жолооч нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасан мал, махыг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээтэй тээвэрлэх гэсэн заалтуудыг зөрчсөн тул торгуулийн арга хэмжээ авч таван хонины махыг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Дээрх зөрчил дутагдал гарч байгаатай холбогдуулан малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан хонийг эрүүл бүсээс вакцин хийлгэсэн өдрөөс хойших 21 хоногийн дараа буюу голомтын бүсээс өвчин тусаагүй эрүүл хонины махыг хорио цээрийн дэглэм цуцлагдсанаас хойш нийтийн хэрэгцээнд худалдан борлуулахыг МХЕГ-аас зөвлөлөө.